Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: 2022 онд төсвийн нийт орлого 3.1 их наяд төгрөгөөр нэмэгдэх төсөөллөөр оруулж ирсэн

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 43 секунд

УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж байна. 2022 оны улсын төсөвтэй холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авч байна.

Сангийн сайд Б.Жавхлан "2022 онд төсвийн нийт орлого 3.1 их наяд төгрөгөөр нэмэгдэх төсөөллөөр оруулж ирсэн. Татвар хамрагдалтаар 245 тэрбум, төрийн өмчит компаниудын ногдол ашгийн өсөлт 250 тэрбум, уул уурхайн салбарын өсөлт 410 тэрбум, импортын өсөлт 910 тэрбум, дотоодын эдийн засгийн өсөлт, бодлогын арга хэмжээний үр дүнд 1.3 их наяд төгрөг гэсэн задаргаатай. Төрийн өмчит компани тус бүрт эрсдэлийн үнэлгээ хийж байгаа. Үүний үр дүнд 180 тэрбум төгрөг төсөвлөж байсан бол ирэх онд 430 тэрбум төгрөг орж ирнэ гэж харж байгаа.

НӨАТ-ын татварын хувьд манайх 10 хувийн татвар авдаг нь бусад орнуудтай харьцуулахад бага хэмжээ. Хоёр хувийн буцаан олголт болон сугалаа байна. Дотоодын худалдан авагчиддаа буцаан олголт хийдэг цөөн улсын нэг нь манай улс. Хамрагдалтын хэмжээ нь 67 хувьтай байгаа. Үүнийг дор хаяж 80-90 хувьд хүргэх зорилготой ажиллаж байгаа. Энэ хэмжээнд хүрэхэд 5-10 жил шаардлагатай гэх судалгаа бий. Тэр хэмжээнд хүрмэгц НӨАТ-ын хувь хэмжээг ярих нь зүйтэй байх. Одоо цаг нь арай биш байна" гэв.

Орон нутагт  583 тохиолдол шинээр бүртгэгдлээ
Орон нутагт 583 тохиолдол шинээр бүртгэгдлээ
 
Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй
Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.