Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ганбат: Хуулийг дээдэлж ажиллана гэсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд найдаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 40 секунд

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг О.Цогтгэрэл тэргүүтэй УИХ-ын гишүүд бүлгийн даргаас нь чөлөөлсөн. Уг асуудлаар АН-ын бүлгийн дарга Д.Ганбатаас тодрууллаа.

-АН-ын бүлгийн хэсэг гишүүд таныг бүлгийн даргаас чөлөөлсөн. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Бүх юм хуулиараа явна. Бичиг цаас нь нааш цаас явж л байна. Би АН-аас өгсөн үүрэг даалгаврын дагуу ажиллаж байгаа. Гишүүнийхээ, бүлгийн даргынхаа үүргийг биелүүлээд явж байна.

-Жагсаал цуглаанд оролцож, хууль биелүүлээгүй гэх үндэслэлээр цагдан хоригдож байгаа хүмүүсийг улстөрийн нам батлан даалтад авъя гээд явж байгаа нь хэр зохимжтой вэ?

-Иргэн Э.Одбаяр, Д.Монголхүү нарыг би очиж эргэсэн. Иргэн Э.Одбаярын тухайд бичлэг тараасан гэх зүйл ангиар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гомдол гаргасан байна лээ. Ингэж болохгүй. Д.Монголхүүг хууль сахиулагчтай зүй бус харьцсан гэж хорьсон байна лээ. Тийм зүйл байхгүй. Хууль сахиулагчид байнгын бэлтгэлтэй, гавтай, сурцтай хүмүүс байдаг. Энгийн номхон иргэд албан хаагчдыг барахгүй. Дарангуйлалтай улс орны жишгээр явж байна.

Бид Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд найдаж байна. Энэ хүн хуулийг дээдэлж ажиллана гэж амлаж гарч ирсэн. Тэр хэлсэн үгэндээ хүрэх байх гэж найдаж байна. Мөн олонхийн бүлэгт найдаж байна.

Б.Жавхлан: 2022 онд төсвийн нийт орлого 3.1 их наяд төгрөгөөр нэмэгдэх төсөөллөөр оруулж ирсэн
Б.Жавхлан: 2022 онд төсвийн нийт орлого 3.1 их наяд төгрөгөөр нэмэгдэх төсөөллөөр оруулж ирсэн
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.