Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сангийн сайд Б.Жавхлан: Дундаж цалин 1.3 сая төгрөг байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд

УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж байна. 2022 оны улсын төсөвтэй холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Ядуурлын түвшний 2018-2020 оны статистик дүн гарсан уу? Инфляц өсөх талаар сангийн сайд хэллээ. Үүнийг төсвийн хөрөнгө оруулалтын зардалд суулгаж тооцсон уу" гэж асуулаа.

Сангийн сайд Б.Жавхлан "2021 оны II улиралд ажиллах хүчний оролцооны түвшин 56.8 хувь, ажилгүйдэл 8.4 хувь, дундаж цалин 1.3 сая төгрөг, ядуурал 2018 тоогоор буюу шинэчлэгдээгүй байна.

Инфляц 2022 онд Төв банкнаас тавьж байгаа зорилтот тоо 6 дээр нэмэх, хасах 2 байгаа. Төв банкнаас өгсөн мэдээлэлд энэ тоондоо багтана, барихаар зорьж байгаа гэсэн. Хөрөнгө оруулалт болон бусад үйл ажиллагааны зардлуудад инфляц нөлөөлнө. Гэхдээ инфляцыг шууд тооцоолж хөрөнгө оруулалтын хэмжээг шууд нэмдэг төсвийн зохицуулалт байхгүй" гэв.

Сайд асан Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн дэд сайдаар томилогдохгүй
Сайд асан Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн дэд сайдаар томилогдохгүй
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.