Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ганбат: Засгийн газарт АН-тай хамтраад “Эв нэгдлийн Засгийн газар“ байгуулах санал тавьсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 7 секунд

АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт гурван сайдын суудал авахаар тохиролцсон. Албан тушаалын наймаа хийсэн гэх мэдээллийг бүлгийн гишүүд нь өгсөн. Энэ талаар АН-ын бүлгийн дарга Д.Ганбатаас тодрууллаа.

-Таныг сайдын гурван суудал авахаар тохиролцож байсан гэх мэдээллийг бүлгийн гишүүд тань өгсөн. Энэ хэр бодит мэдээлэл вэ?

-Би УИХ-ын гишүүнийг бүлгээсээ хасдаг хүн биш. Хуулиараа эрх мэдэл нь ч байхгүй. АН-ын удирдлагаас ирсэн шийдвэрийг танилцуулсан. Ковидын хүнд үеийг бид туулж байна. Засаг төрийн зарим үйл ажиллагааг бид дэмжих ёстой. Сөрөг хүчин гээд бүх зүйлийг сөрөөд байж болохгүй. Энэ хүнд үеийг даван туулахын тулд МАН-ын даргад хүсэлт гаргасан. Тодруулбал, хүнд хэцүү цагийг эв нэгдэлтэй даван туулъя гэж хэлсэн. Үүнийг шийдвэрлэдэг газар нь ардын нам, олонхи байгаа. Би ард түмнийхээ төлөө хүсэлт гаргасан. Тиймээс АН-д энэ асуудлыг даван туулж, шийдэж, шийдвэрлэж чаддаг маш олон залуу боловсон хүчин байдаг. Тиймээс Засгийн газартаа урьж оролцуулж болно гэж хэлсэн. АН, МАН гэлгүйгээр чадвартай хүмүүсээ Засгийн газарт ажиллуулъя. Тэгэхгүй бол танай Засгийн газарт байгаа сайд нар үнэхээр арчаагүй, чадваргүй хүмүүс байгааг хэлсэн.

-Тэгэхээр гурван сайдын асуудал үнэн гэсэн үг үү?

-Санал болгосон. Гурван сайд ч гээгүй. Ер нь хамтарч ажиллая гэсэн. Тэгээд Засгийн газраа "Эв нэгдлийн Засгийн газар" , "Ковидын үеийг туулах Засгийн газар" гэдэг юм уу нэрлээд нийлээд ажиллая гэдэг санал тавьсан. Түүнээс биш тоо яриагүй.

Сангийн сайд Б.Жавхлан: Дундаж цалин 1.3 сая төгрөг байна
Сангийн сайд Б.Жавхлан: Дундаж цалин 1.3 сая төгрөг байна
 
С.Эрдэнэ: Намын анхан шатнаас нэр дэвшээч гэж хүсэлт ирсэн. Би хүлээж авахад бэлэн
С.Эрдэнэ: Намын анхан шатнаас нэр дэвшээч гэж хүсэлт ирсэн. Би хүлээж авахад бэлэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.