Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УПЕГ: Д.Хаянхярваагийн оффис, ажлын байр, гэрт нэгжлэг хийсэн

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 58 секунд

"Эрдэнэс Монгол" компанийн захирал Д.Хаянхярваагийн өрөөнд гүйцэтгэх ажиллагаа явуулж, 48 цаг цагдан хорьжээ.

Хэдийгээр АТГ-ын гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхтэй ч тухайн иргэний өрөөнөөс олдсон гэх мөнгийг хууль бусаар олсон уу, ямар учиртай мөнгө болохыг шалгаж тогтоогоогүй байж, авлигачин мэтээр олон нийтэд харагдуулж байгаа нь албан тушаалыг нь авах гэсэн оролдлого байсан уу гэх хардлагыг төрүүлж байгаа юм.

Энэ талаар Улсын ерөнхий прокурорын хэвлэлийн албанаас тодруулахад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд тус компаниас 2019 онд зарлагдсан “Автомашины даатгал”, “Удирдлагын хариуцлагын даатгал”, “Эрүүл мэндийн даатгал”-ын тендер сонгон шалгаруулалтад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж, шаардлага хангахгүй нэр бүхий аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, давуу байдал бий болгож, улмаар гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариуд хахууль авсан байж болзошгүй" гэх гэмт хэргийн талаарх гомдлыг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс хүлээн авч шалгаад, 2021 оны аравдугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Нийслэлийн прокурорын газрын хяналтад мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 2021 оны аравдугаар сарын 18-ны өдөр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын оффис, ажлын байр, гэрт прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийж, гэмт хэргийн ул мөр илэрсэн тул баривчилсан" гэлээ.

Ковид19 халдварын дараах сэргээн засах эмчилгээг телемидицины аргаар эмчилнэ
Ковид19 халдварын дараах сэргээн засах эмчилгээг телемидицины аргаар эмчилнэ
 
Х.БОЛОРЧУЛУУН: Гурил өндөр ашигтай юм бол Л.Цандэлэг гурилаа хий
Х.БОЛОРЧУЛУУН: Гурил өндөр ашигтай юм бол Л.Цандэлэг гурилаа хий
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.