Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

51 ширхэг тарваганы түүхий тулам худалдан борлуулахыг завдсан зөрчлийг илрүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 35 секунд

Хүн мал амьтны гоц халдварт өвчин тарваган тахлаас сэргийлэх зорилгоор авто тээврийн шалган нэвтрүүлэх 8 товчоодод 24 цагийн хяналт тогтмол хийгдэж байна. Шалган нэвтрэх товчоогоор 30 удаагийн тохиолдлоор нийт 98 ширхэг тарваганы нойтон тулам тээвэрлэж явсан зөрчил, хот доторх хяналтаар 12 удаагийн тохиолдлоор 51 ширхэг тарваганы түүхий тулам худалдаж, худалдан борлуулахыг завдсан зөрчлийг тус тус илрүүллээ.

Тухайн тарваганы түүхий тулмуудыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шилжүүлэн, зөрчил гаргасан иргэнд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 заалтуудыг үндэслэн “Экологи-Эдийн засгийн үнэлгээгээр”

  • Эр тарвага – 170.000 x 2 = 340.000 төгрөг,
  • Эм тарвага – 200.000 x 2 = 400.000 төгрөгийн үнэлгээгээр тооцон нийт 12.600.000 төгрөгийн торгууль, 45.078.000 төгрөгийн нөхөн төлбөр тус тус тооцож ажиллалаа.

Мөн зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлсийг хураан авч улсын орлого болгох хуулийн зүйл заалттай байдаг. Иймд иргэд та бүхэн хууль бусаар тарвага агнах, барих, түүний гаралтай түүхийг эдийг худалдах, худалдан авах, хот суурин газарт оруулах зэрэг зөрчил гаргахгүй байхыг анхааруулж байна.

С.Жавхлан: УИХ тараад зайлаад өг
С.Жавхлан: УИХ тараад зайлаад өг
 
Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн Чойбалсангийн ДЦС-ын өргөтгөлийн 72 цагийн туршилтыг эхлүүллээ
Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн Чойбалсангийн ДЦС-ын өргөтгөлийн 72 цагийн туршилтыг эхлүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.