Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Баярсайхан: Эрүүл мэндийн салбарынхан харилцаа хандлагаа өөрчилж, үйлчилгээгээ сайжруулах шаардлагатай

Ангилал
Улс төр Нийгэм
Хэзээ
2021/10/19
Унших
3 минут 37 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан болж байна. Хуралдаанаар эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан "Эрүүл мэндийн салбарын ажилтнууд харилцаа, хандлагаа хэзээ өөрчлөх вэ? Үүнийг өөрчлөхөд ямар ч мөнгө хэрэггүй. Эрүүл мэндийн салбарын ажилтнууддаа сургалт зохион байгуулаад, хариуцлага тооцоод явахын тулд юу хийдэг вэ?

Үйлчилгээ иргэдэд амархан, чирэгдэлгүй очдог байх үйлчилгээний хэлбэр үнэхээр учир дутагдалтай байна. C вирус тоолуулаад эргүүлэн даатгалын сангаасаа мөнгөө авдаг хуультай. Үүнийг авахын тулд маш олон газарт өөрийн хувийн мэдээллээ өгөн цөхрөөд болихын даваан дээр мөнгөө авдаг тогтолцоо байна. Эмнэлгийн үйлчилгээгээ ямар ч чирэгдэлгүйгээр ороод авдаг үйлчилгээ байж болдоггүй юм уу?

Эрүүл мэндийн салбараар үйлчлүүлж байгаа иргэдийн өвчний нууц бол хүний халдаж болшгүй орон зай юм. Нэг жишээ хэлэхэд Монгол Улсын тэргүүлэгч Улсын II төв эмнэлэгт нийт заалаар "Таны өтгөн гараагүй байна" гээд олон хүмүүсийн дунд зарладаг. Өвчтөний эрүүл мэндийн хувийн нууцын талаар энэ салбар юу хийдэг вэ?

Би ковид тусаад Улсын II төв эмнэлэгт хэвтсэн. Эм, тариагаа өөрөө авсан. Эрүүл мэндийн даатгал төлж байгаа ямар ч нэмэр алга. ЭМД-д мөнгө төлж байгаагийнхаа үр шимийг бид хэзээ хүртэх юм бэ? Эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүс хэзээ өөрсдөө эм тариагаа авдаг болох юм бэ" гэж асуулаа.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг "Бид бүхэн анагаахын боловсрол олгодог их, дээд сургуулиудын төгсөлтийн өмнөх сургалтын төлөвлөгөөнд харилцаа хандлагын хичээлүүд орсон байдаг. Анагаахын чиглэлээр сурч байгаа оюутнууд бүгд төгсөж гарахдаа харилцаа, хандлагын тодорхой кредит цагаа биелүүлж гардаг. Гарсны дараа ч анхаарч эрүүл мэндийн салбарт эерэг хандлага эмчилгээний эхлэл гэх мэт аянуудыг зохион байгуулж байсан. Шалгарсан тасаг, нэгжийг урамшуулдаг.

Өвчтөнүүдээс эм, тарианы мөнгө авахгүй байх асуудлаар мөн бид ажиллаж байгаа. Шадар сайдын тогтоолоор наймдугаар сарын 1-нээс өмнө хэрэв үйлчлүүлэгч нараас эм худалдаж авахуулсан тохиолдолд тухайн гарсан зардлыг буцаан олгох хууль, эрх зүйн зохицуулалт байдаг. Үүн дээр хяналт тавихыг эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт давхар үүрэг болгосон. Манайх хяналт шалгалтаа хийж байгаа" гэлээ.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн зохицуулах газрын дарга Б.Буянтогтох "Бид цахим шилжилтийн ажилд шилжээд ажиллаж байгаа. Үүний хүрээнд бүх дата мэдээллүүд нэг урсгалд орохоор ийм асуудал цаашдаа гарахгүй. Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, мэдээллийг нууцлах асуудал ч мөн энд яригдаж байгаа. Хүнээ дээдэлж, хүний нууцыг хамгаалсан чиглэлээр шинэчлэл хийхээр процессингийн зураглалыг гарган ажиллаж байна" гэв.

Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
  1. zochin

    eleg buten mongol chotolbor zogsson geed sar bur uudag virus buuruulach emee avaj chadachgui bolson .Odoo yaach be?, eruul mendiin saidaa ,mon ESaidaa??

  2. гайхаж суунаа

    Баярсайхаан таны өмнө эрхэлж байсан нууцаар баар ажиллулж охидийг биеийг үнэлүүлэх ажлаас тань шал өөр ,эмнэлгийн үйлчилгээ бол өндөр түвшний аль аль талынхаа эрхэмж явдаг ёс зүйг хүндэлдэг байх ёстой.Биеийг үнэлүүлэхэд мөнгөтэй хүний өмнө үг дуугүй хүлцэнгүй сөхөрч ямар ч ааш авирыг тэвчиж хэдэн юм салгахаас өөр шүү. Тэр хэмжүүрээр ярьдаг ажил биш ээ.

  3. Зочин

    ҮШ.БЛ бичигч нэг л их сургааль айлдах дуртай юм. Зөв бичгийн дүрэм мэдэхгүй бол бичих гэж зүдрээд яахнав дээ. Баярсайхан гишүүн зөв сэдвийг л ярьсан , харилцаа хандлагаа өөрчлөх шаардлагатай болоод байгаа цаг үе шүү дээ.

  4. үнэн шүү

    Өнөөдөр манай эмнэлгүүдийн материаллаг бааз ажллах орчин нь Баярсахйан хатагтайн яриад байгааг хэрэгжүүлэх болом бололцоог хангасан ажлын байр эм,тарианы хангамж хүрэлцээ гээд материаллаг баазтай эмнэлэг ,тийн шаарлага хангасан хандлагатай удирдлага зохион байгуулалт удирдах түвшинд байхгүй ш дээ. Нэгэнт хөрс суурь нь байхгүй юмаар мянга яриад тусыг эс олох болноо.Хий хоосон дүр эсэгсэн яриа л даа

  5. бодох л асуудал

    Эмч хүнд ч гэсэн байгалаас заясан ,баярлах ,гомдох уурлах өгөгдөл бий.Гомдох,баярлах ч эрх бий байгаас заясан өгөгдөл нь би. Энэ бүгдийг байхгүй болгоод ямар ч ааш авирыг тэвчээд дандаа бөхөлзөж явна гэж байхгүй ээ. Тэвчээрийн хил хязгаарыг давсан авир араншин гаргаад байвал тэвчээр алданаа. Иймийн тулд аль аль тал нь хэмжээ заагаа барихыг шаардах нь зөв биз

  6. Зочин

    СҮР гэх бичигч Мөнхсайханы харшилтай болтойм. Ийм их үзэн ядалт өөрийгөө л хэцүү болгоод байгаагаа мэдрээч. Өөрийнхөө толгой дээрхи бухлыг хар даа хө гэж Осоржамаа дуулдаг даа кккк

  7. гайхаж суунаа

    Нидэр дээрээ эмч,сувилагчид муу нэийг дохдогч ар гэр,эрүүл мэндээрээ дэнчин тавьж өргөсөн тангарөгтаа үнэнчээр л ажиллаж ачааны хүнийг үүрдэг хүмүүс . Харин үйлчлүүлэгчид их хэцүү ш дээ дээр нь ёс зүйгээ умарсан шуналын донт дарга нар бүр хэцүү.

  8. СҮР

    Эрдэнэбилэг минь дээ тэр танхимд заасан ёс зүйгээс урьтаад хувийн шунал нь хэдийдсэн Мөнхсахйан мэтийн нөхөд хэцүү шүү

  9. гайхаж суунаа

    Харилцааны тухайд эмч эмнэлгийн ажилтнууд гэхээс илүүтэй үйлчлүүлэгчид хэцүү шүү,Шалгах гээд байгаа юм уу?зааж заавардах гээд байгаа юм шиг есөн шидийн авир гаргадаг даа