Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Мөнхсайханыг дэд сайдаар томилох яриа МАН дотор яригджээ

Ангилал
Улс төр
Хэзээ
2021/10/19
Унших
3 минут 6 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан өдгөө Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөхийн албан тушаалыг хашиж буй. Харин түүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Эрүүл мэндийн дэд сайдаар томилогдоно гэх мэдээлэл өнөөдөр цацагдаад байна. Тэгвэл уг мэдээлэл нь ор тас худал мэдээлэл биш бөгөөд МАН-ын удирдлагууд түүнд Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллах санал тавьж, ковидын хүнд нөхцөл байдлыг давах талаар ярилцсан гэж эх сурвалж мэдээллээ.

Халдварын нөхцөл хүнд хэцүү үед Эрүүл мэндийн яамны удирдлагууд "зангидсан гар шиг" нэгэн зүгт харж ажиллах ёстой. Гэвч гурван тийшээ харж суучихаад ойлголцож чадахгүй байгаа нь Ардын намын "шүдний өвчин" болсон нь үнэн. Энэ тухай ч Шадар сайд С.Амарсайхан "Эрүүл мэндийн яам гэж байгаа бол бүх байгууллагаа удирддаг, чиглүүлдэг, үйл ажиллагааг нь хянадаг, тогтолцоог нь сайжруулах байдал рүү л явуулахгүй бол өнөөдрийн байдлаар гурван толгойтой могой шиг л яваа” хэмээн шүүмжилж байсан юм.

Тиймээс халдварыг дарж авч чадахгүй байгаа хэмээн шүүмжлүүлж буй Ардын намынхан ажлаа урагшлуулахын тулд ийнхүү ЭМЯ-ны дэд сайд М.Баттүвшинг чөлөөлж, Т.Мөнхсайханд ийнхүү санал тавиад байгаа аж. Эрүүл мэндийн сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нар хоорондоо таарч тохирохгүй, бие биенийхээ гаргасан шийдвэрийг үгүйсгэж ажиллахад хүнд байгаа талаар салбарынхан нь сэм "шивнэлдээд" удлаа. Уг үл ойлголцлын "шуурга"-д ХӨСҮТ-ийн дарга асан Л.Баттөр өртөж, улмаар сайдтайгаа гар нийлж ажиллаж чадахгүй учраас ажлаа өгсөн талаар эх сурвалжууд мэдээллээ.

Гэхдээ Ардын намын хүслийг Т.Мөнхсайханаас гадна Эрүүл мэндийн сайд С.Энхболдын хүлээн зөвшөөрөх эсэх нь чухал. Учир нь С.Энхболд нь сайдын хувьд өөрийн багийг бүрдүүлж, яамны бодлого шийдвэрийг дагаж мөрдөх, сайдтайгаа уялдаа холбоотой ажиллах, "атгасан гар шиг" нэг баг бүрдүүлэх нь чухал. Тиймээс өмнөх дэд сайдтайгаа ойлгохгүй "Гурван толгойтой могой шиг" ажиллахгүйн тулд тэрбээр шинээр томилогдох дэд сайдын томилгоонд чухал үүрэг гүйцэтгэнэ. Гэхдээ эцсийн бүлэгтээ "Намаас томил" гэсэн шийдвэр гарсан л бол томилогдож л таарна.

С.Энхболд, Т.Мөнхсайхан нарын хувьд найзууд гэх мэдээлэл байдаг. Тодруулбал, Т.Мөнхсайханыг сайдын суудлаа өөрийн найздаа үлдээгээд явсан гэх мэдээлэл цацагдаж байсан билээ.

Г.Лхагвадорж

Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
  1. ЗОЧИН

    ЧИ ХҮНИЙ ГЕНИЙГ МУТАЦИД ОРУУЛАХ ВАКЦИН ОРУУЛЖ ИРСЭН ЯЛАА ЭДЛЭХ ЦАГ ИРНЭ ШҮҮ ГЭМ БУРУУГҮЙ ӨНГӨРНӨ ГЭЖ БҮҮ БОД

  2. Зочин

    энхболдын оронд буцаагаад сайд болгочихооч их зүйл хийх залуу шүү дээ.

  3. Зочин

    МАн ч солиороод нэдэн сарын нүүр үзлээ. Илаарших төв байхгү

  4. Чулуун

    Тавьчихаасай даа

  5. зочин

    Хэдэн эмнэлгээ ч засаж чадахгүй хүмүүс сайд болчихоод одоо байж байгаа царайг нь хар. Нэр цэвэр явж байгаад дараагийн сонгуулиар гарсан нь дээр байхаа.

  6. Хэрэггүй биздээ нэг албанд хоёр очино

    Байж болохгүй асуудал МАН Бүүр солиорч гүйцэж ЁС ОЮУНЭРДЭНЭ

  7. Зочин

    Даврагчдад төмөр нүүр гаргах шаардлаг төрд бий юу гэвэл бий. Гэхдээ хальтраад хэлмэглэлтэд ашиглаж болохгүй ээ.

  8. Хүүк минь дээ

    Одоо санасандаа хүрч сарвайнаа авчихлаа хэдий болтол энэ хүүхдийн шантаажинд багтаад явах юм. Төрийн хүн дандаа махан нүүрээ гаргаад яваагүй ш дээ. Оносон оноогүй олон асуудалд төмөр нүүр гэж ар араасаа асуудал дагуулсаар л байгаа. Одоо энэ залууд төмөр хүүрээ гаргах цаг болсон байх аа

  9. гайхаж суунаа

    Энэ залуу хэдий болтол МАН-ыг шантаажлах бол?

  10. нэрэлхүү зан

    Хөөрхий дөө энэ хүү хэдийн болтол авилгаар албан тушаал авдаг юм бол?кккк

  11. хөлсний бичээгч нарт

    Энд сэтгэгдэл бичсан"З0"гэгч нь харсаар байтал "харыг цагаан,цагааныг хар болгогон хувиргах ид шидтэн бичээ л байна

  12. СҮР

    Т.Мөнхсайханы сайн сэтгэлийн хандив нэртэй өгсөн сүүлийн хэдэн жил бүр 3-4 тэрбум мөнгөнд МАН мансуурч тодруулвал Хүүк,"төрийн хатан эхдэнэ"хатагтай нар бялхалзан сонгуульдсаар санасан даа хүрч сарвайснаа атгаж чадсанч яван явсаар эцэстээ энэ хүүхдийн шантаажид багтаж хүссэн албан тушаалд нь хүргэх гэж зовж байгаа тод жишээ мөөн

  13. ma

    kkkk

  14. Зочин

    Сайд хийгээд ажил унагаад ажлаасаа авхуулаад яваа биздээ одоо тэгээд эргэж ноцоод хэрэггүй ЭНХБОЛД сайдыг зүгээр ажлыг нь хийлгэ хийлгэ мөнх сайхан чёнжээ зөвлөх хорчиноо хийгээд явсан нь дээр

  15. зочин

    Монгол хүний эрүүл мэнд энэ хүний халаасыг зузаалах тавилантай юм байлгүй дээ. Олон хүний өвчин, зовлон, амь насаар баяжчихаад хожим түүхэнд нэрээ дуурсгах баян болох ч юм билүү

  16. Зочин

    Уул нь энэ залуу сайдыг сайн хийж бсан шуу дээ удирдах зовлол шийдсэн бол тавигдах байх даа

  17. Зочин

    Бурхан минь Чинбүрэн л битгийн очоосой. Мөрөөдөл нь шүү дээ.

  18. Зочин

    Мөнхсайханг шууд сайдаар тавьсан нь дээр дээ

  19. ЭМЧ

    мөнхсайхан баяжиж ханахгүй юм аа Гэмтлийн УНТЭ -ИЙГ өөрийн болгосон одоо ХӨСҮТ ҮЛДСЭН ТУЛ ЯАМААР ДАМЖУУЛАН ИДЭХ НЬ Л ДЭЭ ШУНАЛЫН ТУЛАМ ЭНХБОЛД Ч ГЭСЭН ХОГ БИЛЭГСАЙХАН ЭНХБОЛДЫН НАЙЗ БОЛЖ ҮЗ

  20. Зочин

    Said ni baisan gazar ded saidaar yu gej ochihov dee

  21. Зочин

    Тамын тогооныхон Мөнхсайханыг дэд сайд болох нь гэхээс хоолойгоор нь хоол давахгүй их бачимдаж байх шиг байна кккк

  22. барга л үнэн шүү ккк

    Одоо төрийн ажилд ямар түшиг тулахтай хүн ирээд нэмэргүй ээ.Хайран хүнийг Мөнхсайханы бэлдсэн тавиул шуналын донтонгууд хэрчээд идчинээ. Албан тушаалд дуртай хүүхдүүдийг тавиад хооронд нь үзэлцүүлбэл яг таарнаа

  23. hurelsuk

    ЭМЯ-ыг 3 толгойтой болгосон хорчин нь Мөнхсайхан биздээ. Нэг хэсэг нь Мөнхсайхантай нийлж мөнгө хүүлэх донд хөтлөгсөд нэг хэсэг, дундыг барьж байдлыг хазанаж эгзэгийг олоод яавал жаахан юм авчих юмсан гэх нэг хэд, аль болох шударга талдаа эхийг эцээлгүй тугалыг тураахгүй юмсан гэх нэг гээд 3 толгойтой болсон ш дээ.Эцсийн удирдлага нь МАН,Күүк 2-т байгаа

  24. нэрэлхүү зан

    Эдийн засгийн хүнд үед төрийн эрхэмүүд халаасаа зузаалахаар уургач Т.Мөнхсайханаа Күүк шахаж байнаа даа янз нь ккк ЭМЯ-ны ажлыг ссайжруулах гэхээсээ илүү өмнө нь хийсэн өөрийн балаг болох ЭМЯ-д төсвөөр олгосон хөрөнгө мөнгө,олон улсаас өгсөн зээл ,буцалтгүй тусламжийн хөрөнгөөр өөрийн хөрөнгө шиг баруун солгойгүй түйлсан бичиг сэлтээ устгах гэх мэт ов мэхийг уралдуулан булхайгаа булахад л ухаанаа гүйлгэх нь тов тодохой ш дээ. мэдээж ш дээ.Энхболдтой найз,нэг курсийн нь ч үнэн.гэхдээ Энхболд нь арай дээр хүнлэг эмч хүний ёс зүй,энэрэнгүй үзлийн үнэр бага ч болов байж магад

  25. Зочин

    Очвол мөргөнө дөө Энхболдоо

  26. Зочин

    ЭМ-салбарт тулхтай хүнээр сайд хийлгээ наад мөнгөний пацаанууд самарч дууслаа