Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: Эрсдлийн үнэлгээ хийсний дүнд 2-3 настнуудыг ойрын хугацаанд цэцэрлэгт хамруулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 33 секунд

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан 2021-2022 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгүүдэд 2-3 настай хүүхдүүдийг хамруулах эсэхийг аравдугаар сард шийдвэрлэнэ гэдгийг БШУЯ-наас мэдээлж байсан. Тэгвэл 2-3 настнуудыг эрсдлийн үнэлгээ хийсний дүнд ирэх 11 дүгээр сарын 1-нээс танхимаар хамруулах эсэхийг шийдэх болсон талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ. Тэрбээр "Өнөөдрийн байдлаар 2-3 настнуудын 90 орчим хувь нь томуугийн вакцинд хамрагдаад байна. УОК-оос эрсдэлийн үнэлгээ хийгээд, нааштай дүгнэлт гарах юм бол удахгүй, магадгүй арваннэгдүгээр сарын 1-нээс 2, 3 настнуудыг цэцэрлэгт хамруулах үйл ажиллагааг орон даяар зохион байгуулна.

Улсын хэмжээнд хоёр настай 42 мянга орчим хүүхэд цэцэрлэгт хамрагддаг юм билээ. Харин хавар хүртэл 10 орчим мянга нь цэцэрлэгээ таслахгүй явдаг. 30 мянга орчим нь алга болчихдог. Өөрөөр хэлбэл, есдүгээр сарын 1-нд цэцэрлэгт бүртгүүлсэн хоёр настнуудын 3/4 нь цэцэрлэгтээ явдаггүй. Энэ нь томуугийн өвчлөл, хүйтний улиралтай холбоотой байдаг.

Гэвч 2-5 насыг сургуулийн өмнөх боловсролын нас гэж хуульчилсан болохоор эрсдлийн үнэлгээ хийгээд 2, 3 настнуудыг ойрын хугацаанд цэцэрлэгт хамруулна” гэсэн юм.

Д.Мөнх-Эрдэнэ  АН-ын бүлгийн ажлын албаны зөвлөхөөр томилогдлоо
Д.Мөнх-Эрдэнэ  АН-ын бүлгийн ажлын албаны зөвлөхөөр томилогдлоо
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.