Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЕБС-ын 15.7 мянган сурагч зайн хэлбэрээр суралцах хүсэлт гаргажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

2021-2022 оны хичээлийн жил сургалтын үйл ажиллагааг хосолсон хэлбэрээр явуулах, ачаалал өндөртэй цэцэрлэгт ээлжийн багш ажиллуулах, ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах, ерөнхий боловсролын сургуульд үдийн хоолны үйлчилгээ нэвтрүүлэх, аймаг бүрд ганцаарчилсан тэгш хамран сургалтыг дэмжих загвар танхим байгуулах ажлыг зохион байгуулж буй.

Тэгвэл энэ сарын 15-ны байдлаар 1463 цэцэрлэгт (төрийн өмчийн 971, хувийн өмчийн 492) 116.060 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт /4-5 настай хүүхдийн/ 80 орчим хувьтай байгаа аж. Харин Ерөнхий боловсролын 382 сургуулийн (давхардсан тоогоор) 163.6 мянган суралцагч танхимаар, 458 сургуулийн 526.2 мянган суралцагч 5/9 хувилбараар тус тус хичээллэж байгаа бөгөөд 15.7 мянган суралцагч гэр бүлийн орчинд зайн хэлбэрээр сурах хүсэлт гаргаж, багшаас өгсөн удирдамжийн дагуу хичээл, сургалтыг үргэлжлүүлж байгаа юм.

Харин халдварын батлагдсан тохиолдол болон ойрын хавьтлын улмаас 193 сургуулийн 1720 бүлгийн 24.4 мянган суралцагч тодорхой хугацаанд цахим сургалтад шилжээд байна.

Л.Энх-Амгалан: 0-12 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг зайнаас ажиллуулах асуудлыг шийдвэрлэхээр ХНХЯ-тай хамтран ажиллаж байна
Л.Энх-Амгалан: 0-12 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг зайнаас ажиллуулах асуудлыг шийдвэрлэхээр ХНХЯ-тай хамтран ажиллаж байна
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.