Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Үдийн хоол“ хөтөлбөрт бага ангийн 358,5 мянган суралцагч хамрагдаж эхэлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Үдийн цай” хөтөлбөрийн нэг удаагийн хоолыг баталлааБоловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн /2021.10.19/ хуралдаанаар цар тахлын үеийн боловсролын салбарын үйл ажиллагааны талаарх Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээллийг сонссон юм.

Энэ үеэр БШУ-ын сайд Л.Энх-Амгалан 2021-2022 оны хичээлийн жилийн онцлогийг танилцуулахын сацуу холбогдох мэдээллийг танилцуулсан. Тухайлбал, энэ хичээлийн жилээс үдийн хоолны үйлчилгээнд бага ангийн 358,5 мянган суралцагч хамрагдаж эхэлжээ.

Мөн Ерөнхий боловсролын 540 сургууль өдөр бүр халуун хоолоор, 45 сургууль хоол үйлдвэрлэлийн байр болон тоног төхөөрөмжгүйн улмаас бэлэн бүтээгдэхүүнээр үйлчилж, харин 158 сургууль холимог /халуун хоол болон бэлэн бүтээгдэхүүн/ хэлбэрээр үдийн хоолны үйлчилгээг үзүүлж байгаа гэдгийг мэдээлсэн юм.

ЕБС-ын 15.7 мянган сурагч зайн хэлбэрээр суралцах хүсэлт гаргажээ
ЕБС-ын 15.7 мянган сурагч зайн хэлбэрээр суралцах хүсэлт гаргажээ
 
ЦЕГ: Автобусны ослын улмаас 2 хүн нас барж,  22 иргэн гэмтсэн
ЦЕГ: Автобусны ослын улмаас 2 хүн нас барж, 22 иргэн гэмтсэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.