Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нисэх онгоцны шинэ буудлаас шуурхай автобус иргэдэд үйлчилж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Дэлхийн олон хотод нэвтэрсэн шуурхай автобусны үйлчилгээг "Улаанбаатар Эйрпорт Шаттл" ХХК Монголд нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Хөшигийн хөндийд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны шинэ буудал ашиглалтад орсноор тус үйлчилгээг нэвтрүүлсэн бөгөөд өнөөдөр Сүхбаатарын талбайд болсон “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үеэр тус үйлчилгээг олон нийтэд танилцуулжээ.

Шинэ нисэх онгоцны буудлыг зорьж буй болон нисэх буудлаас хот орох зорчигчдод тусгай чиглэлийн, шуурхай үйлчилгээний том болон дунд оврын автобусаар үйлчилгээ үзүүлэх юм. Ингэхдээ “Шангри-Ла”, “Блю Скай”, “Ибис Стайлс Улаанбаатар” /ibis Styles Ulaanbaatar Hotel/, “Баянгол”, “Чингис”, “Рамада”, “Туушин”, “Кемпински” зэрэг томоохон 10 зочид буудал руу зорчигч үйлчлүүлэгчдийг зорчих нөхцөл бололцоог ханган ажиллаж буй.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

“Үдийн хоол“ хөтөлбөрт бага ангийн 358,5 мянган суралцагч хамрагдаж эхэлжээ
“Үдийн хоол“ хөтөлбөрт бага ангийн 358,5 мянган суралцагч хамрагдаж эхэлжээ
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.