Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маргааш Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм дулаан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 45 секунд

Маргааш буюу аравдугаар сарын 20-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

Хур тунадас: Зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар цэлмэг. Хур тунадас орохгүй.

Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 11-16 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 10-12 градус, бусад хэсгээр 4-6 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр.Шөнөдөө 11-13 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоол баталлаа
Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоол баталлаа
 
Ардчилсан намын удирдлагууд С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ардчилсан намын удирдлагууд С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.