Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ “ХААЛГАА” онгойлго

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 16 секунд

Шударга ёсны төлөө иргэдийн итгэл хүлээсэн байгууллага байна хэмээн алсын хараагаа тодорхойлсон АТГ-ын хараат бус байх зарчим алдагдаж, хаалттай байдал нь ноёлсоор хоёр засгийн нүүр үзэв. Хаалттай байдал хэмээн тодотгохын учир нь, урьд нь АТГ-д шалгагдаж буй хэргүүдтэй холбоотой мэдээлэл, ажиллагааг хуулийн хүрээнд, зохих хэмжээнд олон нийтэд ил тод мэдээлдэг байсан. Гэвч 2016 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд АТГ иргэдэд ч, хэвлэл мэдээллийнхэнд ч “хаалгаа онгойлгох”-оо больсон нь ҮНЭН. Энэ хэрээр АТГ-ын нэр хүнд унаж, оны төгсгөлд өгөх хэдэн тоон мэдээлэл аль эсвэл шил дараалсан хэдэн баривчилгааны талаарх мэдээллийг эх сурвалжийн "зарчмаар" л олж авахаас өөр зам үлдсэнгүй.

АТГ-ын хаалттай байдлын шалтгааныг “хардаж” тайлбарлах хэд хэдэн гаргалгаа бий. Мэдээж, АТГ нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх. Хуульд заасан албан тушаалтнуудын ХОМ, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг бүртгэн авч, хадгалах, хянаж шалгах болон авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах ажлыг гүйцэтгэх чиг үүрэгтэй. Гэвч чиг үүргийн дагуу хийсэн ажлуудаа олон нийтэд задалж, танилцуулах замаар мэдэх эрхийг нь ч хангахгүй боллоо. Хамаг ажил нь нууц далд цаасан дээр буухаас хэтрэхгүй байгаад байна уу гэх хардлагыг дагуулах болсон. Нөгөөтэйгүүр, АТГ зохих ажил үүргээ гүйцэтгэсэн ч ил болгоогүй хэргүүд нь шүүх, прокурор зэрэг шат шатны байгууллагад очиж хав дарагдаж, эсвэл замхрах ч тохиолдол элбэгшив. Цаашид ч АТГ-ын хаалттай байдал хэвээр үргэлжилбэл олон нийтийн зүгээс хардаж буй эрх баригчдын эрх ашигт үйлчилж байна гэх хардлага улам бүр нэмэгдэнэ. Уг нь улс төрөөс хамгийн ангид байх ёстой байгууллага бол АТГ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлига, албан тушаалын асуудалд нэлээд анхаарч ажиллахаар төлөвлөж, төрийн өмчит компанийн үйл ажиллагаа, удирдлагуудын асуудлаас эхэлж чадсан. Учир нь манай улс авлигын индексээрээ базаахгүй амжилт үзүүлээд эхэлсэн. Энэ үзүүлэлт ерөнхийдөө АТГ-ыг товчхон дүгнэх дүгнэлт мөн үү гэвэл мөн.

Ерөнхий сайд авлигын асуудалд анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлж, ажлыг хэсэг Засгийн газрын дэргэд байгуулсан цагаас хойш "ТЭЦ-3" төрийн өмчит компанийн захирал, НПГ-ын орлогч Ш.Нямдорж, тэргүүтэй хэд хэдэн хүмүүсийн асуудлыг АТГ шалгасан. Эдгээр асуудлын талаар бараг нэг ч удаа олон нийтэд албан ёсоор мэдээлэл өгч, тухайн асуудлыг тайлбарласангүй. Хамгийн сүүлд гэхэд УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваагийн албан өрөөнд нэгжлэг хийх үеийн гүйцэтгэх ажиллагааны зургуудыг сошиалд "сэвсэн" асуудал гарсан. Санаатай, санамсаргүй энэ үйлдлийг хэн хийсэн бэ, яагаад гүйцэтгэх ажилллагааны үеийн зургийг нийтэд дэлгэв гэх хардлага өрнөж бас л буруутанг АТГ-аас хайж эхэлсэн. Гэвч АТГ дахиад нүдэн балай өнгөрөхөөр шийдэв бололтой.

Энэ мэт асуудлуудыг хуулийн хүрээнд тайлбарлаж, мэдээлж явахгүй бол олон нийтийн дунд буруу ойлголт үлдэх гээд байна. Нөгөө талаас маш олон хэргүүд АТГ-аас дараагийн шат руу шилжсэн ч өнөөх мөрдөн байцаалтад буцаадаг, хэрэгсэхгүй болгодог хуулийн технологи өрнөөд эхэллээ.

Тиймээс АТГ олон нийтэд хуулийн хүрээнд нээлттэй байж, “хаалгаа онгойлгож”, асуудлыг ил тодоор мэдээлэх хэрэгтэй.

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм дулаан
Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм дулаан
 
ШИНЖЭЭЧ: ХӨСҮТ-д цар тахлын үед ашиглахаар авсан 3.2 тэрбумын оношлуур, 1.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий эм “хугацаа дууссан“ байдалтай байна
ШИНЖЭЭЧ: ХӨСҮТ-д цар тахлын үед ашиглахаар авсан 3.2 тэрбумын оношлуур, 1.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий эм “хугацаа дууссан“ байдалтай байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.