Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Европт эрэн сурвалжлагдаж байсан Д.Далайжаргал Унгарын хил гаалийнханд саатуулагджээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 45 секунд

Нэг хэсэг монголын зарим дипломатууд байсхийгээд л хууль бус наймааны хэрэгт холбогддог байв. Харин коронавирусийн халдвар гарч, ихэнх улс орнууд хилээ хааснаар энэ төрлийн асуудал нэг хэсэгтээ л нам гүмхэн байсан.

Гэтэл энэ сарын 7-нд Монгол Улсын иргэн Д.Далайжаргал Украинаас Унгар руу нэвтрэх гэж байгаад Унгарын хил гаалийнханд саатуулагдсан гэх мэдээлэл цацагджээ. Тэрбээр Монгол Улсын дипломат паспортоор хил нэвтрэхийг завдсан бөгөөд Унгарын талын шалгалтаар түүний паспорт Монголын ГХЯ-наас 2020 онд хүчингүй болгосон паспортын жагсаалтад бүртгэгдсэн байжээ.

Д.Далайжаргал нь Европт эрэн сурвалжлагдаж байсан, 2003-2007 онд Беларусийн Брестэд суух консулаар ажиллаж байхдаа Польш улсад тамхины хууль бус наймаа, мансууруулах бодис тээвэрлэсэн Монгол Улсын иргэн н.Цэвэгмид гэгчийг шүүхээс батлан даалтаар гаргаж аваад оргуулсан учраас Польш улсад саатуулагдаж байсан гэх мэдээлэл ч байна.

Европын орнуудын хар дансанд бүртгэгдсэн гэх Д.Далайжаргал дипломат паспортоо 2018 онд авч байжээ. Энэ нь УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын сайд хийж байсан үетэй таарч байгаа юм. Д.Далайжаргалыг УИХ-ын гишүүн Сү.Батболд, Д.Цогтбаатарын нарын фракц хамгаалдаг гэх чиг жуг яриа ГХЯ-нд чих дэлсэж байдаг.

Учир нь түүнийг Польш, Францад тамхины наймааны хэрэг мандуулаад ирсэний дараа 2011 онд Сү.Батболд Ерөнхий сайдын суудлыг С.Баяраас авч таарчээ. Улмаар Д.Далайжаргалд хариуцлага тооцохгүй, харин ч тушаал дэвшүүлэн, БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилуулж байсан аж.

Ер нь Д.Цогтбаатарыг Гадаад харилцааны сайдаар ажиллаж байх үед хууль бус наймаа их гарч байсныг УИХ-ын чуулган, байнгын хорооны хурал дээр ихээхэн шүүмжилж байсан. Тодруулбал, Д.Цогтбаатарын жолооч Д.Эрдэнэбаяр Турк улсаас Герман руу 70 кг мансууруулах бодис оруулах гэж байгаад баригдаж, улс орныхоо нэр хүндийг дэлхий дахинд шившиг болгож байлаа.

Энэ удаа ч Гадаад харилцааны яамнаас угшилтай Сү.Батболд, Д.Цогтбаатар нарын фракцын хүн гэгдэх, хар тамхины сүлжээний гол санхүүжилтийг атгадаг байж мэдэх Д.Далайжаргал баригдаж, улс орны нэр хүндийг дахин шороотой хутгалаа.

Эх сурвалж: ardchilal.mn

Сангийн сайд Б.Жавхлангаас “4 тэрбум төгрөг нэхсэн“ гэх асуудлаар ЭЦА-наас мэдүүлэг авчээ
Сангийн сайд Б.Жавхлангаас “4 тэрбум төгрөг нэхсэн“ гэх асуудлаар ЭЦА-наас мэдүүлэг авчээ
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.