Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Москва хотод халдварын эсрэг хязгаарлалт тогтоохоор боллоо

Ангилал
Дэлхий дахинд
Хэзээ
2021/10/20
Унших
1 минут 38 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Москвад халдварын тохиолдлын тоо зуныхаас дөрөв дахин, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо гурав дахин, хүнд өвчтөнүүдийн тоо хоёр дахин нэмэгдсэнтэй холбогдуулан хязгаарлалт хийхээр болжээ.

Хотын дарга Сергей Собянины хэлснээр, энэ намар амьсгалын замын цочмог вируст халдвар болон амьсгалын замын бусад өвчний тархалт нэмэгдсэнтэй холбоотойгоор халдварын байдал хүндэрсэн байна.

Мөн ахимаг настай иргэдийн дунд вакцинжуулалтын түвшин хангалтгүй байгаа аж. Ахмадуудын ердөө гуравны нэг нь л вакцин хийлгэсэн бөгөөд вакцин хийлгэсэн 5 сая оршин суугчийн дийлэнх нь дунд насны хүмүүс байна.

Москва хотын даргын мэдэгдсэнээр, 2021 оны 10 дугаар сарын 25-наас 2022 оны хоёрдугаар сарын 25 хүртэл ажил олгогчид ажилчдынхаа 30-аас доошгүй хувийг, түүнчлэн 60-аас дээш насны, суурь өвчтэй бүх ажилчныг хэрэв тэдний оролцоо нь байгууллагын үйл ажиллагаанд чухал биш бол зайнаас ажиллуулах шаардлагатай. Үүний зэрэгцээ ажил олгогчид ажилтнуудаа цахимд шилжүүлсэн тухай зохих цахим тайланг долоо хоног бүр гаргаж өгөх ёстой.

Энэхүү шаардлага нь вакцин хийлгэсэн болон халдвар аваад эдгэрсэн хүмүүс, мөн Росатом, Роскосмос, батлан хамгаалах салбар зэрэг стратегийн ач холбогдол бүхий салбарын аж ахуйн нэгжүүдийн эмч, ажилчдад хамаарахгүй аж.

Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.