Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХЗДХ-ийн дэд сайд С.Баатаржавыг чөлөөлж, Б.Солонгыг томилжээ

Ангилал
Улс төр
Хэзээ
2021/10/20
Унших
1 минут 8 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдөр хуралдаанаар зарим нэг томилгоо хийгджээ. Тодруулбал, ХЗДХЯ-ны дэд сайд С.Баатаржавыг чөлөөлж, түүний оронд Б.Солонгыг ХЗДХ-ийн дэд сайдаар томилсон байна.

Учир нь С.Баатаржав нь Монгол Улсаас Унгар улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдож, өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс итгэмжлэхээ гардаж авсан юм.

Б.Солонго нь ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан бөгөөд "Рио Тинто" компанитай холбоотой асуудлаар "Оюутолгой" ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүн юм.

Гэхдээ тэрбээр ЗГХЭГ-ын дэд даргын ажлаасаа чөлөөлөгдсөн ч ажлын хэсгийн гишүүн хэвээрээ, Оюутолгойтой хийж буй хэлэлцээрт оролцох юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оюутолгойн хэлэлцээрийг эрчимжүүлэх чиглэл өгчээ.

Г.Лхагвадорж

Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
  1. Зочин

    Sain tomilgoo boljee. Rio metiin tom kompanitai helelrsee hiih chadvartai hun shuu dee.

  2. Энэ Солонго чинь РИО гийн Камерон Макрэгийн ТУСЛАХ

    Энэ Солонго чинь РИО гийн Камерон Макрэгийн ТУСЛАХ байсан хүүхэн биз дээ. Төрд ажиллаж байсан туршлаггүй хүн гэнэт л ШУУД ЗГХЭГ дэд дарга болсон 1 жилийн өмнө. Одоо шууд Дэд САЙД ааан. Ямар гээчийн завхарал вэ??? РИО тинто Монголын ЗГ-г шууд удирддаг гэдэг үнэн юм байан.

  3. Зочин

    saihan zavhruulj baina doo kk.