Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Мөнхбаатар: Дотоодын арматур үйлдвэрлэлийг бодлогын хүрээнд дэмжихээр ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Барилгын материалын үнийн өсөлтийг буулгахад салбарын яам хэрхэн анхаарч байгааг салбарын сайдаас тодрууллаа.

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар "Барилгын материалын үнийн өсөлт энэ оны тавдугаар сараас эхэлсэн. Үүнд цар тахлаас гадна маш олон хүчин зүйл нөлөөлсөн.

Бид барилгын материалын үнийг бууруулахаас илүүтэй ханган нийлүүлэлтэд анхаарч байна.

Үнийн өсөлтийн тухайд хамгийн үнэтэй нь дулаалга, хөөсөнцөр болоод байна. Хөөсөнцөрийн түүхий эд болох үрлийг урдаас оруулж ирдэг.

Арматур төмрийн үнэ 82 хувиар өссөн. Монгол Улс дотооддоо цемент үйлдвэрлэдэг болсонтой холбоотойгоор үнэ нь 5% л өссөн. Дотоодын арматур үйлдвэрлэлийг бодлогын хэмжээнд авч үзэж, энэ чиглэлийн компаниудад төрөөс дэмжлэг үзүүлэхээр судалж байгаа" гэлээ.

2022 оны өвлийн Олимпын XXIV наадмын галт бамбар аслаа
2022 оны өвлийн Олимпын XXIV наадмын галт бамбар аслаа
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.