Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: Төгссөн оюутнуудын хэдэн хувь нь шууд ажлын байртай болж буйгаар их дээд сургуулиудын чансааг тодорхойлно

Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/10/20
Унших
2 минут 5 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, гаргасан шийдвэрийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө. Тэрбээр "Их дээд сургуулиудыг нэгтгэж байгаа нь зөвхөн түгжрэлийг бууруулах асуудал биш. Орон нутгийн хөгжлийн асуудал. Хөдөө орон нутагт байгаа боловсон хүчнийг чадавхжуулах, бүс нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах цогц асуудал байгаа юм.

Энэ асуудлыг цогцоор нь шийдвэрлэх тогтоол гарч байна. Өнөөдөр Монгол Улсад 88 орчим их сургууль байна. Үүнд 150 мянга орчим оюутан суралцаж байгаагийн 143 мянга нь Улаанбаатар хотод суралцаж байна. Дөнгөж 7 мянга буюу нийт 5 хувь нь хөдөө орон нутгийн 8 сургуульд суралцаж байна. Энэ бол сэтгэл өвтгөм тоон мэдээлэл.

Гэхдээ бид нийслэлд их дээд сургуульд сурч байгаа оюутнуудыг буруутгаж болохгүй. Тиймээс цаашид хот, хөдөөгийн сургуулийн ялгаа гаргахгүй байх ёстой. Ер нь цаашдаа их дээд сургуулийн чанар чансааг төгссөн оюутнуудын хэдэн хувь нь шууд ажлын байртай болсон бэ гэх үзүүлэлтээр хэмжинэ. Тиймээс Эрдэнэт, Дархан, Өмнөговьд сургалт, судалгаа үйлдвэрлэлийн цогцолбор болгож, МУИС, ШУТИС, ХААИС-иудыг байгуулах шийдвэр гаргасан.

-Дархан-Уул аймаг дахь Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Агро-Экологи, бизнесийн сургуулийг хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх;

-Өмнөговь аймагт геологи, уул уурхай, технологийн чиглэлээр Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа сургуулийг шинээр байгуулах;

-Орхон аймаг дахь ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийг уул уурхай, технологийн чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэхээр тусгасан" гэлээ.

Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.