Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БШУЯ: Орон нутагт ажиллах багш нарыг ипотекийн зээлд хамруулах, нэмэгдэл цалин, бизнес эрхлэх боломжоор хангана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, гаргасан шийдвэрийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө. Тэрбээр "Эрдэнэт, Дархан, Өмнөговьд сургалт, судалгаа үйлдвэрлэлийн цогцолбор болгож, МУИС, ШУТИС, ХААИС-иудыг байгуулах шийдвэр гаргасан.

Их дээд сургуулиудыг хөдөө барьж байгуулахаас гадна багш нарын асуудал маш чухал. Учир нь хөдөө орон нутагт ажиллах боловсон хүчин олддоггүй. Цалин урамшуулал нь ЕБС-д ажиллаж байгаа багш ажилчиддаас муу тул орон нутгийг зорьдоггүй. Тиймээс хөдөө орон нутагт ажиллах багш нарт Улаанбаатарт ажиллаж буй багш нартай ижилхэн цалин, мөн хөдөө орон нутгийн нэмэгдэл, түүнчлэн ипотекийн зээлд хамруулах, тодорхой хэмжээний бизнес эрхлэх боломжийг багцаар нь хангахаар болж байна" гэлээ.

Л.Энх-Амгалан: Төгссөн оюутнуудын хэдэн хувь нь шууд ажлын байртай болж буйгаар их дээд сургуулиудын чансааг тодорхойлно
Л.Энх-Амгалан: Төгссөн оюутнуудын хэдэн хувь нь шууд ажлын байртай болж буйгаар их дээд сургуулиудын чансааг тодорхойлно
 
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.