Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах Үндэсний хороог Ерөнхий сайд тэргүүлнэ

Ангилал
Улс төр
Хэзээ
2021/10/20
Унших
1 минут 4 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Өнөөдөр /2021.10.20/ Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах Үндэсний хороог байгуулах тухай Засгийн газрын тогтоолын төсөл батлагджээ.

Энэ талаар БОАЖ-ын сайд Н.Уртнасан "Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалж, хоёр дэд даргатай ажиллана. Ингэхдээ БОАЖ-ын сайд, ЕТГ-ын дарга болон бусад холбогдох салбар дундын уялдаа холбоог зохицуулах үүрэг бүхий сайд, байгаль орчны чиглэлээр ажиллаж буй мэргэжлийн байгулулагын төлөөллүүд оролцоно. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг 2030 он хүртэл үе шаттайгаар зохион байгуулахад Үндэсний хорооны бүтэц бүрэлдэхүүнийг зөв ашиглаж, төсөв санхүү, зохион байгуулалт, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь Үндэсний хорооны гол зорилго. Улиралд нэг удаа хуралдана" гэлээ.

Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
  1. эвий дээ хөөрхий энэ хүү

    хөгшчүүл"саваагүй нохой саранд хуцаж баранд баригдах гэдэг юм Энэ хүүхэд ковид,авилга, хариулцагагүй зуд гээд дээр нь мэдлэг, мэдрэмжгүйн тэнэглэл гээд олон асуудлаар торон сүлжээндээ баригдсаан

  2. бөль үз

    Дэлхий том асуудлууд монголтой монголгүй болж таарнаа. Энэ хороо мороо гэхээ боль доо. Өвчлөлөө зогсоож хумиж чаддаггүй юм гэхэд яадаж саармагжуулаад хүчийг нь сулруулах талын юм ярьсан нь дээр биз ээ ккк Данхан толгойт хэрээсээ хэтэр асуудлаарр хороо байгуулаад хэрэггүй өмнө нь хичнээч хороо байгууллаа доо. Одоо ажил ялуулах байтухай тоонд нь төөрөө биздээ.Угаасаа тоонд мууг ч хэлэх үү? кк