Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хэнтий аймгийн ГБХЗХГ: Сургуульд амаржсан хүүхдэд арга хэмжээ авч ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Энэ сарын 19-нд Хэнтий аймгийн нэгэн сургуулийн сурагч 15 настай охин сургуулийнхаа нойлын өрөөнд амаржиж хүүхдээ цонхоор гаргаж хаясан талаар бид мэдээлсэн. Тиймээс уг асуудлаар Хэнтий аймгийн Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн газраас нөхцөл байдлын үнэлгээ хийсэн эсэх, ямар арга хэмжээ авч ажиллаж байгааг тодруулахад "Цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Бид ч өөрсдийн хүрээнд арга хэмжээ авч ажиллаж байна" гэсэн мэдээлэл өглөө.

Тус байгууллагаас тухайн хүүхдэд нөхцөл байдлын үнэлгээ хийж, тусгаарлан хамгаалах байранд авах цаашлаад сэтгэл зүйн зөвлөгөө ч өгөх ёстой байгууллага юм. Хаягдсан нярайн биеийн байдал хүнд сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа аж. Харин эхийн биеийн байдал хэвийн байгаа гэх мэдээлэл байгаа юм. Биеийн байдал хэвийн хэдий ч энэ асуудал дээр цагдаагийн байгууллага дан ганц шалгалтын ажил явуулахаас илүүтэй Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ-аас онцгой анхаарч үзэх хэрэгтэй.

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах Үндэсний хороог Ерөнхий сайд тэргүүлнэ
Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах Үндэсний хороог Ерөнхий сайд тэргүүлнэ
 
ШУУД: УИХ-ын гишүүдийн ирц хүрээгүй тул Чуулганы хуралдаан одоог хүртэл эхлээгүй байна
ШУУД: УИХ-ын гишүүдийн ирц хүрээгүй тул Чуулганы хуралдаан одоог хүртэл эхлээгүй байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.