Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УУХҮ-ийн сайд Г.Ёндон: Хүнд үйлдвэрийн тухай хуулийг УИХ-д өргөн барина

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 57 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мэдээлэл өглөө.

Тэрбээр "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй уялдуулан байгалийн баялагийг иргэн бүрт хэрхэн хүргэх арга замыг манай яам боловсруулсан. Одоо үйлчилж байгаа хууль болон шинээр өргөн барих гурван хууль зайлшгүй шаардлагатай байж эрх зүйн орчин бүрдэх дүгнэлтийг хийсэн. Хайгуул, олборлолтын ажил Ашигт малтмалын тухай хуулийн зохицуулалтаар явдаг. Энэ хуульд шинэчилсэн найруулга хийхээр хуулийн төслийг боловсруулж байна. Өнгөрсөн долоон хоногийн Засгийн газрын хуралдаанаар Хүнд үйлдвэрийн тухай хуулийг өргөн барьсан. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэн. УИХ-д өргөн барина. Мөн Эрдэс баялгийн биржийн тухай хуулийг хэлэлцүүлсэн" гэв.

Фэйсбүүк компани нэрээ солихоор төлөвлөж байгаа гэдгээ мэдээлжээ
Фэйсбүүк компани нэрээ солихоор төлөвлөж байгаа гэдгээ мэдээлжээ
 
УОК: Малчдад туслах хандиваар цугласан 3.5 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөнөөс зарцуулж эхлээгүй байгаа
УОК: Малчдад туслах хандиваар цугласан 3.5 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөнөөс зарцуулж эхлээгүй байгаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.