Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Мөнхбат: ЭЗХЯ-ыг байгуулахдаа хоёр агентлаг нийлүүлэх биш, анхаарч ажиллах хэрэгтэй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 2 секунд

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Эдийн засгийн хөгжлийн яам байгуулах асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Эдийн засгийн хөгжлийн яам байгуулах нь зөв асуудал. Хөгжлийн асуудлыг ЗГХЭГ дээр ярих уу, сангийн асуудлыг нь Сангийн яаман дээр ярих уу гээд эзэнгүй болчихдог. Тиймээс Эдийн засгийн хөгжлийн яамыг байгуулахдаа хоёр агентлагийг нийлүүлэх биш, хүчтэй анхаарч ажиллах хэрэгтэй. Энэ асуудлыг Засгийн хурлаар ярих гэхээр сайд байхгүй. Мэдээж одоо байгаа сайд нар өөрсдийнхөө юмыг алдахгүй янз янзын байр суурь бий. Тиймээс ийм түвшинд орж ирж байгаа байх. Өнөөдөр хэлэлцэх эсэхийг ярьж байна. Ирэх долоо хоногт ажлын хэсэг байгуулна. Ажлын хэсгээр маш сайн ярих хэрэгтэй" гэлээ.

“Багш нарын цалин 200-300 мянган төгрөгөөр нэмэгдэх боломж бүрдэнэ“
“Багш нарын цалин 200-300 мянган төгрөгөөр нэмэгдэх боломж бүрдэнэ“
 
Д.Амарбаясгалан: Иргэд хямд гурил хэрэглэх боломж бүрдлээ. Гурилыг импортын татвараас чөлөөлөх хууль ирэх сарын 1-нээс хэрэгжинэ
Д.Амарбаясгалан: Иргэд хямд гурил хэрэглэх боломж бүрдлээ. Гурилыг импортын татвараас чөлөөлөх хууль ирэх сарын 1-нээс хэрэгжинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.