Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энхийг сахиулагчид эх орондоо иржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагаанд үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн цэргийн багийн нэгдүгээр цуврааны бие бүрэлдэхүүн өнөөдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр эх орондоо хүрэлцэн ирлээ.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд даян дэлхийн энх амгалангийн үйл хэрэгт хүчин зүтгэж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын болон монгол эх орон, төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ амжилт дүүрэн гүйцэтгэсэн энэхүү цэргийн багийн 200 гаруй цэргийн алба хаагчийг ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг, Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Т.Буянбат нар угтаж, баяр хүргэсэн юм.

Өнөө орой Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагааны 11 дүгээр ээлжид үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн нэгдүгээр цуврааны бие бүрэлдэхүүн эх орноосоо мордох аж.

С.Энхболд: Гурав дахь тундаа хамрагдаад Шинэ жил, Цагаан сараа тэмдэглэе
С.Энхболд: Гурав дахь тундаа хамрагдаад Шинэ жил, Цагаан сараа тэмдэглэе
 
Л.Оюун-Эрдэнэ: Далд эдийн засгаас мөнгө авч байгаа хүмүүс бий. Гэхдээ мөнгө, хүн амины ул мөр хэзээ ч арилахгүй
Л.Оюун-Эрдэнэ: Далд эдийн засгаас мөнгө авч байгаа хүмүүс бий. Гэхдээ мөнгө, хүн амины ул мөр хэзээ ч арилахгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.