Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Нарийн ногоо тасарч, дотоодод тариалдаг улаан помидор, чинжүү, өргөст хэмх 10-15 мянгад хүрчээ

Ангилал
Нийгэм Ярилцлага Сурвалжлага
Хэзээ
2021/10/21
Унших
5 минут 6 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Коронавируст халдварын улмаас Замын-Үүд, Эрээний хилийг тодорхойгүй хугацаагаар хааж, хөл хорио тогтоосон билээ. Замын-Үүд боомтоор хамаг ачаа бараагаа татан авдаг манай улсын хувьд хөл хорио тогтоосон энэ хэдхэн өдрүүдэд нарийн ногооны үнэ тэнгэрт хадаж, ихэнх лангуу хоосорсон дүр зурагтай байлаа.

Манай сурвалжлах баг Замын-Үүд боомт хаагдсаны дараа хүнсний ногоо, нарийн ногооны үнэд ямар өөрчлөлт орсон талаар сурвалжилахаар E-mart, Nomin, Баянзүрх худалдааны төвөөр ороход нарийн ногоо сурсан иргэд бишгүй олон таарлаа. Баянзүрх худалдааны төвийн нарийн ногооны худалдаа эрхэлдэг иргэд ихэнх нь лангууныхаа нэр төрлийг өөрчилж, хүнсний ногоо худалдаалдаг болсон талаараа ярьж байсан юм.

Харин Nomin их дэлгүүрийн хувьд нарийн ногооны лангуу нь хоосорч шүд нь унасан хүн шиг харагдаж байлаа.

Хоосон тор сугавчилсан иргэд нааш цааш холхиж зарим нь дэмий л үнэтэй помидор нарийн ногоог барьж тавьж үзэн, наасан үнийг хараад царай нь барайж хамраа жаахан зангидаад л буцаан тавьж байгаа нь анзаарагдаж байв.

Ингээд иргэн Ц-тэй уулзаж ярилцахад “Монголчууд нарийн ногоо идэх эрхгүй л болж байх шиг байна. Дан ганц махаараа хоол хийгээд идье гэхэд мах их орно. Хэдхэн хоног л хил хаахад ингэж байгаа юм чинь манай улс цаашдаа яана даа. Дотооддоо тарьж ургуулсан нарийн ногоо ч байна л даа. Даанч үнэ нь тэнгэрт хадчихжээ” хэмээсэн юм.

Ногооны үнэ,

  • Чинжүү 1кг: 15000 төгрөг
  • Өргөст хэмх 1 кг: 15000 төгрөг
  • Улаан лооль 1 кг: 10 000 төгрөг
  • Улаан лооль жижиг 1 кг: 15 000 төгрөг

Харин өөр нэг иргэнээс яриа авахад цагаан хоолтон байсан юм. Түүний хувьд хүнсэндээ помидор, салад ихэвчлэн хэрэглэдэг хэдий ч хил хааснаас хойш идэх юм олж идэж чадахаа ч байх нь ээ гэв.

Нарийн ногооны худалдаа эрхлэгчдийн хувьд “Хил хааснаас болж ногоо олдохгүй байна. Тиймээс хэн ч ногоо оруулж ирэхгүй байгаа гэсэн үг. Хил нээгдсэн ч гэсэн машины зардлын үнэ хямдрахгүй бол үнэ энэ хэвээр байна. Машины зардлын үнэ буурвал үнэ нь буурна. Зарах ногоо байхгүй болсон худалдаачид ч гэсэн байна. Зарим нь хил хаагдах сургаар л үнээ нэмсэн. Помидор одоо 12000 болсон байна. Хаагдахаас өмнө 8000 л байсан шүү дээ. Дөрвөн ширхэг амтат чинжүү тавихад л 10 гаран мянган төгрөг болчихож байгаа юм. Тэгэхээр иргэд яаж худалдаж авах вэ дээ” хэмээлээ.

Ногооны үнэ,

  • Мөөг 1 кг: 15000 төгрөг
  • Сармисны гол багц: 5000 төгрөг
  • Мандарин 1 кг: 15000 төгрөг
  • Байцаа 1 кг: 2500 төгрөг
  • Лууван 1 кг: 3000 төгрөг
  • Монгол лууван 1 кг. 2500 төгрөг
  • Төмс 1 кг: 1000 төгрөг
  • Хүрэн сонгино 1 кг 3000 төгрөг
  • Монгол сонгино 1 кг: 2500 төгрөг

Өөр нэгэн худалдагч “Ногоо зарах ч хэцүү зарахгүй байх ч хэцүү боллоо. Зарахгүй бол түрээс нэхэгдээд нөгөө муу хэдэн хүүхэд өлбөрч үхнэ биз дээ. Нарийн ногоо бол бүдүүн ногоо шиг удаан хадгалагдахгүй, дороо л муудчихдаг юм. Нарийн ногоо худалдан авах гэсэн хүмүүс байгаа хэрнээ үнийг нь сонсоод заа болилоо, болилоо гээд л яваад өгч байна. Удахгүй лангуугаа хаах байх дөө” гэлээ.

Ингээд биднийг захаас гарахад өдөржин шөнөжин нойр хоолгүй зүтгэж олсон хэдэн төгрөг нь хаанаа ч хүрэхгүй дэмий л үнэ асууж дансан дахь мөнгөө харцаараа тэмтэрч зогсоо худалдан авагчид л үдсэн юм. Хоёр их гүрний дунд оршдог манай улс хувьд хэдхэн хоног хил хаахад ийнхүү барьц алдаж хэцүү байдалд орж байгаа энэ билээ. Бараа бүтээгдэхүүн байхгүй байх хэцүү, байсан ч үнэ нь дийлдэхгүйн зовлонд унасан иргэдийн харцыг харахаас ч халширмаар ажээ.

Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
  1. зочин

    хилээ бүү нээгээсэй өөрсдөө тарьж сурах хэрэгтэй энэ хужаа ногоогүй болно доо оор орноос бүс даавуу ав тэгээд ое жинхэнэ жижиг дунд үйлдвэр утгаараа хөгжинө болохгүй бол дээлээ монгол гуталаа өмс тэгж байж энэ өвчныг даван туулана

  2. Зочин

    бараа ховордоход үнээ нэмдэг нь наймаачны дүрэм боловч яг энэ цаг үед иргэдээ бодоод үнээ багцаатайхан нэмж болно доо. АРДЧИЛАЛ БИДЭНД ГАЗАРТАЙГАА ХАРЬЦАХ УХААНЫГ ХЭЛЭЭГҮЙ Л ЮМ БАЙНА Л ДАА. хэдэн цеементен блок босгож газраа үнэгүйдүүлж хүнсээрээ бусдаас хараат байх чигийг л харуулаад байсан шиг. БУРУУГ БУСАД РУУ ЧИХЭЭД Ч ЯАХАВ? газар нутгаа хамгаалах арга нь түүндээ эзэн байх, эзэн байх арга нь ашиглаж түүгээрээ хүнс хоол амьдралаа залгуулах явдал юм байна аа ГЭДГИЙГ МИНИЙ ТЭНЭГ УХААН ОДОО Л ОЙЛГОЖ БАЙНА. Хятадууд минь ногоогоо битгий ирүүлээрэй.

  3. зочин

    хэсэг монгол ногоогоо идээч. мах гурил бхад бно. өөрсдөө тарьсанаа хадгал хэрэглэ