Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Дарханы замын хучилт хийгдээгүй 37 км үндсэн замын шороон далангийн хөдөлгөөнийг нээнэ“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 47 секунд

No description available.Зам, Тээврийн Хөгжлийн яамнаас авто зам, төмөр замын бүтээн байгуулалт, ажлын явц, тээвэр ложистикийн салбарт гарсан хүндрэл, нүүрс тээврийн зохион байгуулалтын талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр 2021 онд авто замын салбарт хийсэн бүтээн байгуулалтын ажлуудын талаар ЗТХЯ-ны авто, замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Оюундэлгэр "2021 онд авто замын салбарт нийт 95 төсөл арга хэмжээний 1702,7 км авто зам, 15 байршил дахь 1336,6 төмөр бетон гүүрийн барилга угсралт шинэчлэлийн ажлыг улсын төсөв, гадаадын зээл тусламж, төр хэвийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр төлөвлөж ажиллалаа.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Мянганы замын хэвтээ тэнхлэгийн Орхон гол Их тамир чиглэлийн 63 км авто замын барилгын ажил 65%, Багануур Мөнгөнморьт чиглэлийн 60 км автозамын ажил 71,3%, Даланжаргалан Бор-өндөр чиглэлийн 50 км хатуу хучилттай автозамын ажил 80,9%, Чингис хот Далан сум чиглэлийн зам 80 хувийн гүйцэтгэлтэйгээр он дамжин хэрэгжиж байна.

Гадаадын зээлийн хөрөнгө оруулалтаар Тосонцэнгэл Улиастай чиглэлийн 67 км автозамын ажил 95%, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Улаанбаатар Дархан чиглэлийн 204 км автозамын өргөтгөл шинэчлэлийн ажил 70 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа. Харин Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр эхлүүлсэн Дархан чиглэлийн шинээр хийж буй хоёр эгнээ автозамын ажлын гүйцэтгэл 41.5 хувьтай үргэлжилж байна" гэлээ.

Түүнчлэн Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын ажлын талаар мэдээллийг тодруулж өгсөн юм. Ингэхдээ "Азийн хөгжлийн банкны журмаар хэрэгжиж буй Дархан чиглэлийн замын таван багцын ажлын санхүүжилтийн өртгөөр 60, ажлын гүйцэтгэлээр 70 орчим хувьтай хэрэгжиж байгаа юм. Дөрвөн эгнээ болгож өртгөтгөх ажлын хүрээнд гүүр хоолой, хиймэл байгууламж, суурь хучилтын ажлыг бүхэлд нь 2022 оны 10 дугаар сард бүрэн дуусгаж нээхээр төлөвлөсөн. 1,3,5 дугаар багцын хэсэг болох 113.5 км, 2,4 дүгээр хэсгийн хуучин асфальтат хучилтаар 53.5 км, хучилт хийгдээгүй 37 км үндсэн замын шороон далангаар хөдөлгөөн нээхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна" гэлээ.

Э.Батшугар, Ц.Идэрбат нар өнөөдөр УИХ-ын гишүүний тангаргаа өргөнө
Э.Батшугар, Ц.Идэрбат нар өнөөдөр УИХ-ын гишүүний тангаргаа өргөнө
 
Интерполын “Улаан булант” зараар эрэн сурвалжлагдаж байсан Б-г эх оронд нь авч ирлээ
Интерполын “Улаан булант” зараар эрэн сурвалжлагдаж байсан Б-г эх оронд нь авч ирлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.