Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сонгуульд оролцох нам эвслүүдийн “Мөрийн хөтөлбөр“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 56 секунд

Сонгуулийн хуулийн дагуу 2020 оны гуравдугаар сарын 25-ны дотор улс төрийн нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө боловсруулж, СЕХ болон Үндэсний аудитын газарт хүргүүлэх үүрэгтэй. Энэ дагуу улс төрийн намууд сонгуульд оролцохоо мэдэгдэж, мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлээд байна. Одоогийн байдлаар нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан онцлох заалтуудыг хүргэе.

ШИНЭ ЭВСЭЛ: Улс төрийн 11 нам, 109 Төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагуудын 26 холбоо, эрдэмтдийн зөвлөл хамтран "Шинэ эвсэл" байгуулж, мөрийн хөтөлбөрөө боловсруулжээ. Тус эвслийн мөрийн хөтөлбөрт:

  • Үндсэн хуулийн өөрчлөлтийг үргэлжлүүлж, улс төрийн намуудын хатуу гишүүнчлэлийг байхгүй болгож, намчирхал, талцлыг таслан зогсоох
  • Авилга, албан тушаалын гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаагүй болгох
  • “Өргүй Монгол” хөтөлбөр хэрэгжүүлэх,  
  • Стратегийн орд газруудыг иргэддээ өмчлүүлж, баялгийн хувьсгал хийх
  • Экспортыг дэмжсэн “Хөгжлийн хүрд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх (нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэн, 200 мянган ажлын байр бий болгох)

Та Бидний Эвсэл: МАХН, МУНН, ИЗНН хамтран "Та бидний эвсэл" нэрээр УИХ-ын сонгуульд оролцохоор болсон. Тус эвслээс “Гурван баялаг” нэртэй мөрийн хөтөлбөр боловсруулсан байна.
Онцлох заалтууд:

  • Монгол хүний дундаж цалинг таван сая төгрөгт хүргэх
  • Байгалийн баялгийн орлогоор дээд боловсролыг үнэгүй олгох
  • Монгол хүн бүрийг өрийн дарамтнаас гаргах “Өргүй Монгол” үндэсний хөтөлбөр
  • Эрүүл мэндийн үйлчилгээ, эмчилгээг үнэ төлбөргүй болгох
  • Иргэдийг үнэгүй орон сууцаар үнэгүй хангах
  • Байгалийн баялгийн Монгол хүн бүрт жигд шударга хуваарилж монгол төрийг хариуцлагатай болгох Шинэ Дээд хуулийн төсөл
  • Засаглалын бие даасан бүтцийг бий болгох, парламент хоёр танхимтай байх

АН: Тус намаас “Монгол өрх-Хөгжлийн бодлого” нэртэй мөрийн хөтөлбөр боловсруулсан байна.
Мөрийн хөтөлбөрийн гол үзэл санаа нь “Өрхийг дэмжсэн өсөлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд оршсон гэдгийг УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дэд дарга З.Нарантуяа намын мөрийн хөтөлбөрөө  Үндэсний аудитын газарт албан ёсоор гардуулах үеэрээ хэлсэн юм. Ардчилсан намын гишүүд Үндэсний аудитын газраас мөрийн хөтөлбөрийг хянаж 5 хоногийн дараа шаардлага хангасан гэх хариуг ирүүлсний дараа мөрийн хөтөлбөр доторх заалтуудыг дэлгэрэнгүй хүргэнэ гэж хэлсэн юм.

  • Сарын цалингийн дундаж хэмжээг гурван сая төгрөгт хүргэх
  • Өрхийн эдийн засгийг дэмжих арга замаар дундаж давхаргын нийгэмд эзлэх “жин”-г нэмэгдүүлэх,
  • Ядуурлыг эрчимтэй бууруулах, баялгийн хуваарилалтыг тэгшитгэх,
  • Өрхийн үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх

МАН: Монгол Ардын Нам энэ удаагийн мөрийн хөтөлбөртөө үндсэндээ дундаж орлоготой иргэдийг дэмжиж, банкны зээлийн хүүг бууруулах реформ, орон сууцжуулах хөтөлбөрүүдийг багтаажээ.
Онцлох заалтууд:

  • Зээлийн хүүг бууруулах
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлж буй иргэн бүрийг орон сууцтай болгох
  • 50 м/кв байрыг залуу гэр бүл болон гэр хорооллоос орон сууцанд орох тохиолдолд цемент, арматурыг тэглээд, төрийн орон сууцны корпорацыг оролцуулаад, зах зээлийн үнэлгээг бууруулах
  • Эрүүл мэндийн салбарт оношилгоог нэгдсэн стандартад оруулах, Тодруулбал, иргэн жилд нэг удаа заавал оношилгоо хийлгэж хавдар болон бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг болох
  • Төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэх
  • Нүүрс болон зэсээ нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож экспортлох 
  • Энэтхэг рүү нүүрс экспортолж, хоёр гарцтай болох

НҮБ-ын ажилтан Т.Батцэцэг коронавирустай тэмцэхэд 10 сая төгрөг хандивлалаа
НҮБ-ын ажилтан Т.Батцэцэг коронавирустай тэмцэхэд 10 сая төгрөг хандивлалаа
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.