Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Фэйсбүүк компани нэрээ “Meta” болгон өөрчиллөө

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 18 секунд

Фэйсбүүк компани нэрээ Meta болгон өөрчилж байгааг тус компанийн гүйцэтгэх захирал Марк Закербэрг мэдэгдлээ.

Шинэ нэр нь компани “metaverse” хэмээх цоо шинэ салбарт төвлөрч ажиллах болсныг харуулж байгаа юм. Энэ нь хүмүүс интернэт орчинд виртуал болон бодит амьдралыг хослуулан ажиллаж, амьдрах тухай ойлголт юм.

Сүүлийн үед нийгмийг талцуулж, үзэн ядалтыг дэвэргэсэн агуулгаар мөнгө олдог хэмээн хүчтэй шүүмжлүүлэх болсон Фэйсбүүк компанийн хувьд энэ нь муу нэрээсээ салж, шинэ имиж бүрдүүлэх чухал шийдвэр болж байгаа аж.

Закербэрг metaverse-ийг зөвхөн дэлгэцээс хардаг биш, дотор нь орж болдог хийсвэр орон зай гэж тодорхойлжээ.

Өөрөөр хэлбэл хүмүүс виртуал төхөөрөмж ашиглан хоорондоо харилцах, ажиллах, зугаацах, худалдаа наймаа хийх боломжтой хязгааргүй виртуал ертөнц юм байна.

Закербэргийн үзэж байгаагаар ирэх арван жилд тэрбум орчим хүн метаверс ертөнцөд нэгдэх гэнэ. Түүний тайлбарласнаар Facebook хэмээх нэр тус компанийн бүх үйл ажиллагааг илэрхийлэх боломжгүй болсон байна.

15 настай охин галт тэргэнд дайруулж амиа алджээ
15 настай охин галт тэргэнд дайруулж амиа алджээ
 
ТОДРУУЛГА: Автобусны осолд өртсөн 39 хүний нэг нь тархины хагалгаанд орж, дөрвөн хүний биеийн байдал хүнд байна
ТОДРУУЛГА: Автобусны осолд өртсөн 39 хүний нэг нь тархины хагалгаанд орж, дөрвөн хүний биеийн байдал хүнд байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.