Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эмийн үнийг зохиомлоор нэмсэнтэй холбогдуулан эмийн сангуудад шалгалт хийж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-аас эмийн үнэ өссөнтэй холбогдуулан эмийн сангуудад шалгалт хийжээ. Нийт 69 эмийн санд шалгалт хийхэд өвчин намдаах эм, харшлын эм зэргийн үнийг нэмсэн зөрчил илэрсэн байна. Эмийн сангууд үнэ нэмсэн шалтгаанаа хил гааль хаасантай холбоотойгоор эм тасалдсан хэмээн тайлбарласан аж. Гэхдээ эмийн нөөц хангалттай байгаа бөгөөд үнийг зохиомлоор нэмэгдүүлсэн компаниудын нэрийг нийтэд зарлаж, албан шаардлага хүргүүлнэ гэдгээ НМХГ-аас мэдэгдлээ.

Тус байгууллагаас эмийн сангуудад хийх хяналт, шалгалтыг цаашид үргэлжлүүлэх аж. Арваннэгдүгээр сарын 1-н буюу өнөөдрөөс эхлэн соёл, урлаг, үзвэр үйлчилгээний үйл ажиллагаа эхэлж байгаатай холбогдуулан НМХГ-аас зөвлөмж, мэдээлэл хүргүүлэн ажиллаж байна. Мөн соёл урлагийн байгууллагуудад урьдчилсан шалгалт хийж байгаа бөгөөд бэлтгэлээ бүрэн хангасан аж ахуй нэгжүүдтэй “Хариуцлагын гэрээ” байгуулахаар төлөвлөжээ.

Барилгачид өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ
Барилгачид өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ
 
Х.Баттулга: Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл хоёроос болж Ардчилал үгүй боллоо. Ардчиллаа авармаар байна
Х.Баттулга: Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл хоёроос болж Ардчилал үгүй боллоо. Ардчиллаа авармаар байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.