Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Аюурсайхан: Жолоочийн даатгалын хууль нь жолооч нарыг соён гэгээрүүлэх зорилготой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 15 секунд

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцэж байна. Хуулийн төслийг хууль санаачлагч УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан танилцууллаа. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуун хариулт, авч байна.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Хуулийн зорилгыг сайн ойлгосонгүй. Хувийн хэвшлийн компаниудыг ашигтай ажиллаж болохгүй гэж үзээд байгаа хэрэг үү. Сайн явж байгаа зүйлийг заавал ингэж бусинуулах хэрэг бий юу. Энэ хууль батлагдвал даатгалын компаниуд оршин тогтнох уу. Хуулийн төсөл оруулснаар ослын тохиолдол буурах, эсэхэд эргэлзэж байна. Хоёр сарын өмнө төрийн гурван өндөрлөг хувийн хэвшлүүдтэйгээ уулзаад дэмжье гэж ярьж байсан. Гэтэл өнөөдөр энэ хуулиар эсрэг байр суурь илэрхийлээд байна" гэлээ.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Хуулийн зорилго нь жолооч нарын хохирлыг бодитоор үнэлэх. Одоогийн байдлаар тийм байж чадахгүй байна. Осол гарвал хохирлыг бүрэн олгодог болно. Даатгалын зарим компаниудад 28 нөхцөл, шаардлагыг хангаж байж нөхөн төлбөр авдаг. Авахдаа хагас дутуу, чирэгдэлтэй авч байгаа. Энэ нөхцөл байдлыг арилгана.

Хоёрдугаарт, Зам тээврийн бодлогыг хэрэгжүүлэхэд жолоочийн албан журмын даатгал холбогдох ёстой. Төр албадлагын аргаар жолооч нараас мөнгө авч байгаа бол жолооч нарын эрх, ашгийг хамгаалсан бодлогын арга хэмжээнд чиглүүлэгдэж байх ёстой. Мөн зам тээврийн ослыг бууруулах, жолооч иргэдийг соён гэгээрүүлэх, замын хөдөлгөөнийг аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа хангалтгүй байна.

Энэ бол албан журмын даатгал. Энэхүү албан журмын даатгалыг ашгийн бус этгээд хариуцвал даатгалын компаниуд хүнд байдалд орно гэдэг нь эргэлзээтэй. Төр ашгийг нь авч хэн нэгний халаасанд хийж өгөх гэдэг бол төрийн дэмжлэг биш" гэв.

Нийслэлд 1043, орон нутагт 390 тохиолдол бүртгэгдлээ
Нийслэлд 1043, орон нутагт 390 тохиолдол бүртгэгдлээ
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.