Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Аюурсайхан: Т.Доржханд гишүүн “Монре даатгал”-ын эзэмшигч, лобби хийж, бүлэглэл бий болгох нь зарчимд нийцэхгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 9 секунд

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, гишүүдийн 64.3 хувь нь дэмжсэнээр хуулийн төслийг УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн Т.Доржхандыг "Монре даатгал"-ын хувь эзэмшигч, лобби хийж байгаа нь зарчимд нийцэхгүй хэмээн шүүмжиллээ.
Тэрбээр "УИХ-ын гишүүн Т.Доржханд "Монре даатгал-"ыг гэр бүлийнхээ гишүүний нэр дээр эзэмшиж байгаа. 88.5 хувийг эзэмшиж байгаа тул хуулийн хэлэлцүүлэгт орвол ашиг сонирхлын зөрчил үүснэ. УИХ-д гишүүд нийтийн эрх ашгийг хамгаална, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна гэж тангараглачихаад хувийнхаа ашиг орлогыг хамгаалах арвижуулахын тулд үйл ажиллагаа явуулаад, гишүүдээр лобби хийгээд, бүлэглэл бий болгох нь зарчимд нийцэхгүй" гэлээ.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Он гарсаар хадгаламж 3 их наядаар өссөн
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Он гарсаар хадгаламж 3 их наядаар өссөн
 
“МАК“ ХХК мэдэгдэл гаргажээ
“МАК“ ХХК мэдэгдэл гаргажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.