Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Жавхлан: Тэмцлээ цааш үргэлжлүүлэх болно

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 10 секунд

Засгийн газрыг огцруулахаар Сүхбаатарын талбайд суулт хийж байсан МУГЖ С.Жавхлан суултаа түр хойшлуулсан. Учир нь түүний бие өвдөж, эмнэлгийн түргэн тусламж авсан юм.

Харин тэрбээр эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд суултаа үргэлжлүүлэх болно гэдгээ цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Тодруулбал, “16 хоног хүйтэн гантиг чулуун дээр хоноход амаргүй байлаа. Жагсаал дээр ирсэн олон мянган хүнд баярлалаа. Та нарынхаа цай сүүний дээж, цацал өргөлөөр Жавхлан чинь биеэ тэнхрүүлж байгаад Монголоо сайхан болгохын төлөө тэмцэх болно. Биеэ эхлээд илааршуулаадъя. Би аав хүн, эцэг хүн тул урт наслахгүй бол болохгүй юм байна. Хүн хүнээ хайрлахаа больсон байна. Намайг өвдөөд хэвтэхээр нөхдүүд их баярлаж байгаа байх. Тэмцлээ цааш үргэлжлэх болно. Тэмцлийн олон хувилбаруудыг бодож байна. Монголоо сайн сайхан болгохын төлөө тэмцэх болно" гэлээ.

Б.Жавхлан: Төр, хувийн хэвшлийг шинэ шатанд гаргана
Б.Жавхлан: Төр, хувийн хэвшлийг шинэ шатанд гаргана
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.