Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Сүхбаатар: Койны асуудалд иргэд бодит хохирол амсаад эхэллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 57 секунд

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "ББСБ-тай нөхдүүд Монголбанк, СЗХ-нд их байна гэж шүүмжилсэн. Жишээ нь, Монголбанкны 20 гаруй мэргэжилтэн, дарга нар ББСБ-тай байсан гэж нэр нь дурьдагдаад сонирхлын зөрчлийн хуулиар яригдсан. Энэ асуудалд шийдэгдсэн үү. Та бүхний дунд ломбард, ББСБ ажиллуулж байгаа хүн байна уу. Энэ асуудлаа шийдвэрлэсэн үү. Мөн койны асуудалд иргэд бодит хохирол амсаад эхэллээ. Үүнийг хэрхэх вэ. Зохицуулалтгүй байгаа нь төрийн буруу болох вий. Одоо цагт эрсдлийг иргэд үүрч байна" хэмээлээ.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "ББСБ-д гэр бүлийнх нь гишүүд байдаг нэлээн хэдэн ажилтан байсан. Эдгээр хүмүүстэй уулзаад асуудлыг нь шийдсэн. Одоо Монголбанкинд шийдвэр гаргах, захирлын түвшний биш хоёр ажилтны гэр бүлийнх нь хүмүүс ББСБ-тэй гэж ХОМ-доо мэдүүлсэн байна лээ. Тухайн ажилтнуудтай уулзсан. Гэхдээ гэр бүлийнх нь хүмүүс биш. Бас эдгээр хоёр ажилтан нь шийдвэр гаргах түвшний, нөлөөлөх хүмүүс биш. Мөн АТГ мэдээллээ солилцоод сонирхлын зөрчилтэй асуудалд нь оролцуулахгүй зохицуулалт хийсэн" гэлээ.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан "Хуулиараа хориотой учир манай ажилчид ББСБ-д хувь эзэмшдэггүй" гэлээ.

Хуралдаан үргэлжилж байна.

Худалдаа, үйлчилгээний газрууд 00.00 цаг хүртэл ажиллана
Худалдаа, үйлчилгээний газрууд 00.00 цаг хүртэл ажиллана
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.