Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А24: Хазарачууд Монгол Улсад орогнох хүсэлт гаргав

Ангилал
Бусад
Огноо
Унших
2 минут 39 секунд

Талибуудын угсаатны цэвэрлэгээний бодлогын улмаас Афганистаныг орхин гарах дүрвэгсдийн тоо мэдэгдэхүйц нэмэгджээ. Улмаар Афганистанд амьдарч буй Хазара Монгол угсаатны бүлэглэлүүд Монгол улсад орогнох хүсэлт гаргах гаргаж эхэлсэн байна. Ингэхдээ олон улсын тусламжаар 300-1000 Хазара иргэд Монголд түр хоргодох газар хүсжээ. Монголын хүний эрхийн төлөө тэмцэгчид мөн Афганистанд олон янзаар хэлмэгдэж, хүчирхийлэлд өртөж буй Хазаруудыг хүлээн авах хөдөлгөөн өрнүүлж буй. Хазара Монголчууд бол эрт дээр үеэс Афганистанд амьдарч ирсэн Монгол угсаатны үндэстэн юм.

Судлаач, Хүний эрхийн зүтгэлтэн
Б. Мөнхбаяр:

- Миний гарт байгаа бичиг бол Афганистаны ‘’Монголын үндэсний нийгмийн зөвлөл ‘’ гэдэг байгууллагын бичиг юм. Энэ дээр юу байна гэвэл Монголын ард түмнээс ямар ч тусламж авахад бэлэн байна. Манай Афгани дахь Монгол цустай Хазарачуудыг төрөл бүрээр хавчин гадуурхаж, дарлаж доромжилж байна гэж тодорхой бичсэн байгаа. Бас дэлхийн Хазарачуудын зөвлөл гэдэг байгууллагаас саяхан бас бичиг ирсэн. Энэ хоёр бичгийг аль алийг нь би төрд дамжуулсан байгаа. Энэ бичиг нь бол 300-1000 Хазарачуудыг гадны санхүүжилтээр түр Монгол улсад орогнуулах боломжийг хүссэн ийм бичиг байгаа. Энэ мэтчилэн одоо Хазара ард түмэн монголчуудаас тусламж хүссээр байна.

Иргэн С. Баянмандах:

- Өвөр Монголчууд маань байна, Афганистанд байгаа Хазарууд маань байна. Маш их хавчлага, аллага, хүчирхийлэлд өртөж байна. Монголын төр зөв бодлоготой эх оронч, эх орон үндэстнээ гэсэн сэтгэлтэй хүмүүс энэ төрд байдагсан бол тэднийгээ Монголын эзэнт гүрний голомт болсон эх орондоо авчирч амьдруулмаар байна. Тэднийгээ өрөвдөж байна. Монголд зөв төр засаг нэгэн өдөр тогтоно. Тэр үед та бүхэн минь тэр үед ирээрэй гэж урьж байна. Сайхан цаг ирнэ ээ! Монголын ард түмэн монгол үндэстнээ нэгтгэх цаг хэзээ нэгэн цаг ирнэ. Монголчууд дандаа ийм дорой байхгүй ээ!

Эх сурвалж: А24 мэдээний агентлаг

Ч.Буянжаргал: 103 дуудаад ирэхгүй болохоор “угаартчихлаа“ гэж дуудлага өгдөг аргыг хэрэглэдэг болсон байна
Ч.Буянжаргал: 103 дуудаад ирэхгүй болохоор “угаартчихлаа“ гэж дуудлага өгдөг аргыг хэрэглэдэг болсон байна
 
Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй
Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.