Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Энхийг сахиулагчид Өмнөд Суданы үерийн голомтод ажиллаж байна“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 32 секунд

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсын хэмжээнд сүүлийн гурван жил дараалан үерийн гамшиг нүүрлэж байгаа төдийгүй өнөөдрийн байдлаар тус улсын 10 мужийн найм нь үерт нэрвэгдэн Жонглэй болон Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн хариуцлагын бүс Юнити мужид хамгийн их хохирол амсаад байна.

Энэхүү үерийн гамшигт өнөөдрийн байдлаар 800,000 орчим хүн нэрвэгдсэн бөгөөд цаашид гамшигт өртөж, хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байгаа иргэдийн тоо нэмэгдэх төлөвтэй.

Ажиллагааны газар оронд орон нутгийн хүн амын 80 орчим хувь нь хүмүүнлэгийн тусламжаас хамааралтай төдийгүй тус улсын цагийн байдал, эдийн засгийн уналт болон коронавирусийн халдварт өвчин ихэссэн зэрэг нь иргэдийн аюулгүй байдал, нөхцөл байдлыг улам бүр хурцатгаж байна.

Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн мото буудлагын батальоны бие бүрэлдэхүүний 50 орчим хувь нь эх орондоо буцсан энэ үед батальоны хариуцлагын бүсэд үерийн түвшин өдрөөс өдөрт нэмэгдэж, НҮБ-ын бааз, дотоодын дүрвэгсдийн хуарангийн аюулгүй байдлыг хангахын тулд үерээс хамгаалах далан босгох, иргэдийн нүүлгэн шилжүүлэх зэрэг үүргийг гүйцэтгэж байна гэж ЗХШТ-аас мэдээллээ.

Б.Энх-Амгалан: Цахим гүтгэлэг ямар хуулийн заалт оруулж байна вэ
Б.Энх-Амгалан: Цахим гүтгэлэг ямар хуулийн заалт оруулж байна вэ
 
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.