Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Дамдинням: Боловсролын салбарт томоохон өөрчлөлтүүдийг хийхгүй бол хямралын байдалд орчихсон байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 53 секунд

No description available.УИХ-ын гишүүн Г.Дамдинням, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан нар боловсролын тухай багц хууль, шинэчилсэн реформын талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням "2021 оны долдугаар сарын 27-ны өдөр УИХ-ын даргын захирамжаар боловсролын тухай багц хуулийг УИХ дээр авч явах ажлын хэсгийг томилсон байдаг. Монгол Улсын ЗГ-аас боловсролын реформд хаяглагдах үндсэн дөрвөн том хуулийг өргөн барьсан. Мөн үүнтэй холбогдуулан УИХ-ын даргын захирамж гарсан. Их хурлын даргын захирамж гарахдаа боловсролын чиглэлээр өргөн баригдсан байгаа мөн яаралтай зохицуулалт хийх ёстой бүхий л хуулиудыг оруулсан 7 ажлын хэсэг байгуулахаар болсон.

-Боловсролын багц хуулиудыг төслүүдийн нэгдсэн ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил ажиллахаар боллоо. Ажлын хэсгийн гишүүдэд Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам, Т.Энхтүвшин нарын гишүүд ажиллахаар болсон.

-Боловсролын ерөнхий хуулийн төслийн ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг ахална.

-Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төслийн ажлын хэсэг байгуулагдсан ба миний бие ахалж ажиллана.

-Дээд боловсролын тухай хуулийн төслийн ажлын хэсэг байгуулагдсан. Энэхүү хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ч.Ундрам ахална.

-Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн ажлын хэсэг байгуулагдсан ба Ц.Мөнхцэцэг гишүүн ахална.

-Хүмүүнлэг боловсролын тухай хууль өргөн баригдсан. Энэхүү ажлын хэсгийг Т.Энхтүвшин гишүүн ахалж ажиллана.

-Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төслийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ахалж ажиллахаар боллоо.

Энэ удаагийн боловсролын салбарын хууль эрх зүйн өөрчлөлт нь реформ буюу бүгдийг шинээр зохион байгуулах өөрчлөлтийг хийх юм. Боловсролын салбар томоохон хэмжээний өөрчлөлтүүдийг хийхгүй бол хямралын байдал руугаа орчихсон байна. Энэ байдлыг яаралтай удирдлагаар нэгдсэн тогтолцоогоо нь авч үзэж өөрчлөх хэрэгтэй гэж үзсэн учраас УИХ-ын түүхэнд байгаагүй олон гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч ажиллаж байгаа юм.

Бидний зорилго бол намрын чуулгандаа багтаж боловсролын бүхий л хуулиудын хэлэлцүүлгүүдийг багтаан дуусгана. Чуулган завсарлах үеэр хуулийн төслүүдийн бичилтийн ажлууд руу орж эцэслэнэ.

Хаврын чуулганаар уг хуулийг хэлэлцүүлж, батлах ажил руу орно" гэлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Би онцгой байдлын албан хаагчдыг бурханы илч, авралын гар гэж боддог
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Би онцгой байдлын албан хаагчдыг бурханы илч, авралын гар гэж боддог
 
2030 он гэхэд зам тээврийн ослоор хохирогчдын тоог хоёр дахин бууруулах зорилт дэвшүүллээ
2030 он гэхэд зам тээврийн ослоор хохирогчдын тоог хоёр дахин бууруулах зорилт дэвшүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.