Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төсвөөр АН-ын бүлэг 14.00 цаг хүртэл завсарлага авлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 9 секунд

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүд ​​​​​ийг хэлэлцэж байна.

Хуралдаан хэлэлцэж эхлэнгүүт АН-ын бүлгийн дарга Д.Ганбат төсвийн асуудлаар 3 хоногийн завсарлага хүслээ. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар "Төсөв батлах хуулийн хугацаа тулсан тул өнөөдөр 14.00 цаг хүртэл завсарлага өгье" хэмээж, дараагийн асуудлыг хэлэлцэж эхэллээ.

Ингэснээр Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ.

Г.Занданшатар: Буянт-Ухаа төвийг Оюун ухааны төв болгоно
Г.Занданшатар: Буянт-Ухаа төвийг Оюун ухааны төв болгоно
 
ХАА-н салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа
ХАА-н салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.