Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БШУЯ: Сурагчдын I улирлын амралт 6 долоо хоног үргэлжилнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Ерөнхий боловсролын сургуулиуд 2021-2022 оны хичээлийн жилд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” 2020 оны А/244 дүгээр тушаалаар баталсан “Хичээлийн жилийн бүтэц”-ийг мөрдөнө. Тодруулбал, хичээлийн жил гурван улиралтай бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн I-III ангийн суралцагчид 32, IV-V ангийн суралцагчид 33, дунд, ахлах ангийн суралцагчид 34 долоо хоног тус тус суралцах юм.

Тодруулбал, Хичээлийн нэгдүгээр улиралд бүх ангийн суралцагчид 16 долоо хоног хичээллэх хуваарьтай бөгөөд энэ оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 6 долоо хоног амарна. Амралт 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр дуусах юм. Харин хичээлийн хоёрдугаар улирал 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр эхэлж, 8 долоо хоног суралцах ба 2022 оны гуравдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн нэг долоо хоног амарна.

ТАНИЛЦ: Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд
ТАНИЛЦ: Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд
 
ЕРӨНХИЙ САЙД: Та арай өнөөдрийг хүртэл С.Зоригийн хэргийг ахуйн аллага гэж боддог юм биш биз
ЕРӨНХИЙ САЙД: Та арай өнөөдрийг хүртэл С.Зоригийн хэргийг ахуйн аллага гэж боддог юм биш биз
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.