Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сумъяабазар: 27 жил үргэлжилсэн бүтэлгүй байдлаасаа салах цаг болсон

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 17 секунд

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2021.11.15/ болж байна. Энэ үеэр Улаанбаатар хотын захирагч бөгөөд Хотын дарга Д.Сумъяабазар "Улаанбаатар хотод олон боломжууд нээгдэж байгаа. Тиймээс ирэх онд хийх ажлуудаа амжуулахын тулд Нийслэлийн удирдлагууд шуурхай ажиллах шаардлагатай. Ингэж байж Улаанбаатар хот 30 жил хуримтлагдсан асуудлуудаа цэгцэлнэ" хэмээлээ. Тэрбээр үргэлжүүлэн "Соён гэгээрүүлэх ажлыг ч, соёл урлагийн ажлыг ч хийнэ. Бүтээн байгуулалтын ажлыг ч хийнэ. Улаанбаатар хотоо ногоон хот болгож, цэцэрлэгт хүрээлэнгийн тоог нэмнэ. Хоггүй Улаанбаатар болж, цахим шилжилтэд шилжинэ.

Хээл хахууль авлигалыг тас цохино. Цахим шилжилтийг хийснээр төрийн албаны үйлчилгээ 70 хувь нэмэгдэнэ. Эхнээсээ цахим шилжилтийг хийгээд эхэлсэн. Газар олгох зөвшөөрөл, газрын үйлчилгээнд гарын үсэг зурахаас татгалзаж байгаа. Газар олгох эрхийг нь цахимаар иргэд өөрсдөө ханддаг болно. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд явж ирсэн бүтэлгүй байдлаасаа салах цаг болсон" гэлээ.

Д.Ганбат: Койныг хянаж, зохицуулах хуулийг яаралтай батлах шаардлагатай
Д.Ганбат: Койныг хянаж, зохицуулах хуулийг яаралтай батлах шаардлагатай
 
Д.Амарбаясгалан: Иргэд хямд гурил хэрэглэх боломж бүрдлээ. Гурилыг импортын татвараас чөлөөлөх хууль ирэх сарын 1-нээс хэрэгжинэ
Д.Амарбаясгалан: Иргэд хямд гурил хэрэглэх боломж бүрдлээ. Гурилыг импортын татвараас чөлөөлөх хууль ирэх сарын 1-нээс хэрэгжинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.