Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БАЙНГЫН ХОРОО: “УБТЗ“ ХНН-ийн асуудлыг хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 49 секунд

Өнөөдөр дараах байнгын хороод хуралдана. Тодруулбал,

Хууль зүйн байнгын хороо 09.00 цагаас хуралдана. Хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах томилгооны сонсголыг зохион байгуулна.

Нийгмийн бодлогын байнгын хороо 10.00 цагаас Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

14.00 цагаас Эдийн засгийн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

14.30 цагаас Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо ажлын хэсэг байгуулах тухай хэлэлцэх юм. Тодруулбал, Хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн буюу стратегийн хүнсний нөөц бүрдүүлэх, экспорт, импортын асуудал, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, үрийн хангамж, шинэчлэлийн талаар хяналт шалгалтын, тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалтын, мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх хяналт шалгалтын ажлын хэсгийг байгуулна.

15.00 цагаас Эдийн Засгийн байнгын хороо хуралдана. Хуралдаанаар “Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх аж.

Улаанбаатарт 3 хэм дулаан байна
Улаанбаатарт 3 хэм дулаан байна
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хашааны шар өвсөө шатааж байгаад гал алджээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хашааны шар өвсөө шатааж байгаад гал алджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.