ОЮУТОЛГОЙН ТҮР ХОРОО: ЗГ-ын хуралдаанд танилцуулах ажлын хэсгийн мэдээллийг сонсоно

Ангилал
Эдийн засаг
Хэзээ
2021/11/16
Унших
0 минут 39 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороо 16.00 цагаас хуралдана.

Хэлэлцэх асуудал:

Оюу толгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгээс ажлын явц байдлын талаар мэдээлэл сонсох аж.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!