Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БАРИМТ: ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэ байгууллагаа сурталчлуулахаар нэг эзэнтэй, уул уурхай, худалдаа зуучлалын ТББ-уудад 19.6 саяыг зарцуулжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 52 секунд

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ байгууллагаа сурталчлах ажлыг нэг эзэнтэй уул уурхай болон худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудаар хийлгэнэ хэмээн 19.6 сая төгрөг зарцуулжээ. Үүнийгээ Шилэн дансандаа ийнхүү бүртгүүлсэн байна.

БАРИМТ-1

ХХМТГ энэ оны гуравдугаар сарын 30-нд хийсэн гүйлгээгээр байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэйгээр хүргэх зорилгоор "Хан эрчим хүч" ХХК-д 9.7 сая төгрөг шилжүүлжээ. "Хан эрчим хүч" ХХК уул уурхайн тоног төхөөрөмж, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага аж.

БАРИМТ-2

Мөн ХХМТГ нь энэ оны дөрөвдүгээр сарын 22-нд хийсэн гүйлгээгээр сурталчилгааны компанит ажил зохион байгуулах зорилгоор "Хан Прайм Сольюшн" ХХК-д 9.9 сая төгрөг шилжүүлжээ. "Хан Прайм Сольюшн" ХХК нь худалдааны зуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.

Дээрх хоёр баримтаас гадна сонирхол татаж байгаа нэг зүйл нь Б.Мөнхсайхан гэгч нь "Хан Прайм Сольюшн" ХХК болон "Хан эрчим хүч" ХХК-ийн аль алиных нь хувьцаа эзэмшигч байгаа юм. Мөн сарын зайтай хоёр ТББ байгуулж, түүгээрээ ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнээс санхүүжилт авсан байна.

Үүнээс үзэхэд ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэ өнгөрсөн гурав, дөрөвдүгээр сард байгууллагаа олон нийтэд сурталчлах нэрээр нэг эзэнтэй хоёр байгууллагад, тодруулбал, уул уурхай, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудад 19.6 сая төгрөг зарцуулжээ.

СУРВАЛЖИЛГА: Нарийн ногооны лангуу дүүрч, үнэ буурчээ
СУРВАЛЖИЛГА: Нарийн ногооны лангуу дүүрч, үнэ буурчээ
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.