Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХЭҮК: 2-3 настнуудын асуудлаар БШУЯ, ЭМЯ-нд зөвлөмж хүргүүлсэн ч хариу ирээгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 55 секунд

Коронавирусийн халдварт цар тахлын нөхцөл байдлын шалтгаалан 2021-2022 оны хичээлийн жилд 2-3 настнуудыг цэцэрлэгт хэзээ хамруулж эхлэх одоог хүртэл тодорхойгүй байгаа билээ. ЭМЯ, ХӨСҮТ-ийн зүгээс томуугийн өвчлөл их байгаатай холбогдуулан 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулахыг дэмжихгүй гэх байр суурийг илэрхийлээд буй. Энэ асуудалд Хүний эрхийн үндэсний комиссоос Боловсрол, шинжлэх ухааны болон Эрүүл мэндийн сайдад 2021 оны аравдугаар сарын 20-нд зөвлөмж хүргүүлж байсан боловч одоогоор ямар нэгэн хариу ирээгүй байгаа юм.

Монгол Улсын КОВИД-19 цар тахлын үед нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, Үндсэн хууль болон бусад хуулиар хүлээсэн боловсролыг бүх нийтэд тэгш, хүртээмжтэй, чанартай олгох үүргээ биелүүлж, хүүхдийн эрүүл мэнд, хөгжих болон сурч боловсрох эрхийг хангах, хамгаалах шаардлага тулгарч байна.

Боловсрол, шинжлэх ухаан, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2021 оны наймдугаар 19-ний өдрийн КОВИД-19 цар тахлын үед цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх түр журам нь 3,500 орчим хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломжгүй болгож, улмаар тэднийг насаар ялгаварлагдах, сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн байна. Иймд 2-3 настай хүүхдийн сурч боловсрох эрхийг хангах, тэдний эрхийг цаашид зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх сайдын гаргасан хамтарсан түр журмыг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэх шаардлагатайг дурджээ.

X сард Ц.Анандбазар, С.Амарсайхан, Х.Нямбаатар нар УИХ-ын чуулганыг хамгийн их тасалжээ
X сард Ц.Анандбазар, С.Амарсайхан, Х.Нямбаатар нар УИХ-ын чуулганыг хамгийн их тасалжээ
 
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.