Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Халтар: Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг аль болох хурдан ашиглалтад оруулна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 16 секунд

УИХ-ын чуулганаар "Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин "Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын ажлыг дуусгаад вагоноо явуулах шаардлагатай байна. Энэ чиглэлийн төмөр зам хэзээ ашиглалтад орох вэ" гэж асуулаа.

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар "Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам дээр туршилтын галт тэрэг явуулахад ойртож байгаа. Сүүлийн үед нүүрсний гаралт бага байсан учраас Эрдэнэс тавантолгойгоос хийх санхүүжилт саатаж, бүтээн байгуулалтын ажил бага зэрэг удааширсан. Одоо идэвхтэй явж байна. Зүүнбаян талаасаа төслийн хэмжээнд бэлэн болсон замуудыг техникийн комисс үзэж хойноос нь шахаад явах талаар санал нэгдсэн. Санхүүжилт саатахгүй бол энэ эрчээрээ явах байх. Яамны зүгээс аль болох хурдан төмөр замаа ашиглалтад оруулахаар чармайж байна" гэв.

Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр УИХ-ын гишүүн асан Д.Ганболдыг томилжээ
Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр УИХ-ын гишүүн асан Д.Ганболдыг томилжээ
 
“Төрийн архивын удирдах ажилтан, улсын байцаагчдын нэгдсэн зөвлөгөөн” болж байна
“Төрийн архивын удирдах ажилтан, улсын байцаагчдын нэгдсэн зөвлөгөөн” болж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.