Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын харцага Ш.Пүрэвгарьд: МҮБХ допингийн асуудалд хатуу арга хэмжээ авч, тэмцэх хэрэгтэй

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 1 секунд

No description available.Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн есдүгээр сарын 17-нд зарлиг гаргаж, Э.Оюунболдын аварга цолыг хурааж, түүнд унасан бөхчүүдийн цол чимгийг өнөөдөр гардууллаа. Цол гардуулах ёслолын дараагаар бөхчүүд сэтгэгдлээ илэрхийлсэн юм.

Энэ үеэр Улсын харцага цол хүртсэн Ш.Пүрэвгарьд "Зургаагийн даваанд хориотой бодис илэрсэн бөхтэй барилдаж унасан. Хориотой бодис нь бөхчүүдийн оноолт, эрэмбэ, даваанд сөргөөр нөлөөлж байгаа. Унасан бөхчүүдийн цаана багадаа 10 жилийн хөдөлмөр байгаа. Монгол Үндэсний бөхийн холбоо энэ асуудалд хатуу арга хэмжээ авч, тэмцэх хэрэгтэй. Бөхчүүд ч дор бүрнээ хариуцлагатай байх хэрэгтэй. Тухайн үед допингтой бөхтэй таараагүй бол дараагийн даваанд ямар бөхтэй тааралдаж, үүнээс илүү амжилт гаргах байсныг хэлж мэдэхгүй шүү дээ" гэлээ.

Даян аварга Н.Батсуурь: Бүх зүйл шударгаар шийдэгдсэнд баяртай байна
Даян аварга Н.Батсуурь: Бүх зүйл шударгаар шийдэгдсэнд баяртай байна
 
Маргааш  “Дэлхийн эмч нарын өдөр” тохионо
Маргааш “Дэлхийн эмч нарын өдөр” тохионо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.