Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа танилцуулав.

Хуулийн төсөлд шүүхийн анхан шатанд болон давж заалдах, хяналтын шатны шүүхээс хэргийг прокурорт эсвэл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах зохицуулалтыг хүчингүй болгохоор тусгасан байна. Мөн шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх шаардлагатай болсон эсхүл хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн тухай талуудын гаргасан гомдлыг шийдвэрлэх нөхцөл үүсэн тохиолдолд шүүх хэрэг хэлэлцэхийг нэг удаа 30 хоногоор хойшлуулж, шаардлагатай ажиллагаа явуулахыг прокурорт даалгах тухай нарийвчилсан зохицуулалтыг шинээр нэмсэн байна.

Улмаар тус хуулийг гишүүдийн 32 нь буюу 78 хувь нь дэмжсэн тул эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар ХЗБХ-нд шилжүүллээ.

Хуралдаан үргэлжилж байна.

ФОТО: Цастай өглөө
ФОТО: Цастай өглөө
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 5 хэм дулаан
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 5 хэм дулаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.