Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: “Дэлхийн мисс” тэмцээнд өрсөлдөх уран нугараач бүсгүй А.Бөртэ-Үжин

Ангилал
UBn style
Огноо
Унших
3 минут 15 секунд

Дэлхийн сая сая гоо үзэсгэлэнг нэгэн тайзан дээр нэгтгэж, дуу нэгтэйгээр зарлах “Дэлхийн мисс” тэмцээн АНУ-ын Пуэрто Рикогийн нийслэл Сан Хуаны José Miguel Agrelot Coliseum цэнгэлдэх хүрээлэнд ирэх сарын 16-нд болох гэж байна. 123 орны мисс өрсөлдөх тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох үндэсний ялагчаар бүжгийн багш мэргэжилтэй, уран нугараач А.Бөртэ-Үжин хэмээх бүсгүй шалгарч, өчигдөр буюу 11 дүгээр сарын 19-нд АНУ-ын Пуэрто Риког зорьсон юм.

А.Бөртэ-Үжин нь Соёл Урлагийн их сургуулийн “Бүжгийн урлагийн сургууль”-ийг Бүжгийн багш найруулагч мэргэжлээр төгссөн бөгөөд англи, япон, герман, хятад хэлний мэдлэгтэй нэгэн юм. Тэрээр мэргэжлийн уран нугараач бөгөөд 8 настайгаасаа эхлэн хичээллэж эхэлжээ. Тэрээр уран нугаралтаараа 2007 оноос эхэлж Герман, Япон улсын том хотуудаар, Арабын Нэгдсэн Эмират улс Дубай, Франц, Сингапур, Солонгос, Хятад, ХонгКонг, Турк, Швед зэрэг орнуудаар аялан тоглолт хийсэн байдаг.

Тэрээр уран нугаралтын талаар ярихдаа "Анх хичээллэж эхэлсэн цагаасаа хойш би эх орныхоо энэ их гайхалтай уламжлалт соёлд дурласан. Энгийн нүдээр бол уран нугараач хүнд уян байдал л чухал мэт харагдана. Уян хатан байдал маш чухал ч, уран нугаралт нь хүнийг бие бялдрын болон оюун санааны хувьд хүчтэй байхыг мөн шаарддаг. Уран нугарахад уян хатан байдал болон булчингийн чадал эн тэнцүү хэрэгтэй байдаг. Мөн 15 жилийн турш өдөр бүр олон цагийн бэлтгэл хийх нь намайг илүү өөрийнхөө хүчирхэг хувилбар болгон сайжруулахад үргэлж сорьж байдаг. Тийм ч учраас би өөрийн үндэстний өвөрмөц бөгөөд үнэхээрийн гайхамшигтай энэхүү соёл урлагтай учирсандаа байнга талархаж явдаг" хэмээжээ.

"Miss World” тэмцээнд оролцох мисс А.Бөртэ-Үжингийн танилцуулга видеог хүргэж байна.

"Дэлхийн Мисс 2021" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагч А.Бөртэ-Үжингийн зургуудаас сонирхуулъя.

May be an image of 1 person

May be an image of 1 person

May be an image of one or more people, people sitting, people standing, indoor and text that says '4 2021 Mis'

No photo description available.

May be an image of standing and outdoors

May be an image of one or more people and people standing

May be an image of one or more people and people standing

May be an image of one or more people and indoor

May be a closeup of one or more people, people sitting and indoor

May be an image of one or more people, people standing and indoor

May be an image of standing and indoor

May be an image of one or more people and indoor

No photo description available.

No photo description available.

No photo description available.

No photo description available.

No photo description available.

No photo description available.

243484653_557916561989663_7184680192374389352_n

Чуулган: Жолоочийн даатгалын хуулийг хууль санаачлагчдад нь буцаалаа
Чуулган: Жолоочийн даатгалын хуулийг хууль санаачлагчдад нь буцаалаа
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.