Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хамгийн хүчирхэг агаарын цэргийн хүчинтэй улс орнуудын жагсаалтыг гаргажээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 32 секунд

Канадын “Aeroemploi” цахим хуудасны шинжээчид дэлхийн хамгийн хүчирхэг агаарын цэргийн хүчинтэй улс орнуудын жагсаалтыг гаргажээ.

Уг жагсаалтын нэгдүгээрт, шинэчлэн сайжруулсан, янз бүрийн загварын 3000 гаруй нисэх онгоцтой Америкийн АЦХ бичигджээ. АНУ илүү их тоноглолтой, технологийн хувьд дэвшилтэт байлдааны онгоцуудтай гэж жагсаалтыг гаргагчид онцолсон байна.

Жагсаалтын хоёрдугаарт 1900 нисэх онгоцтой ОХУ-ын Агаар-сансрын хүчин оржээ. 30 гаруй жилийн хугацаанд Оросын эрх баригчид энэ салбартаа томоохон шинэчлэл хийж чадсан гэж шинжээчид онцолсон байна. Агаар-сансрын хүчин нь Су-35, Су-34 зэрэг сөнөөгч онгоцоор зэвсэглэгдсэн. Мөн шинэ үеийн стратегийн бөмбөгдөгч пуужин тээгч PAK DA нисэх онгоц бүтээгдэж байгаа юм.

1949 онд ЗСБНХУ-ын тусламжтайгаар байгуулагдсан Хятадын нисэх хүчин дээрх жагсаалтын гуравдугаарт бичигдэв. Оросууд Ардын чөлөөлөх армийн нисэгчдийг сургасан билээ. 1980-аад онд Хятадын нисэх хүчин технологийн асуудалтай тулгарч байсан бол гүн гүнзгий шинэчлэл хийсний үр дүнд одоо илүү хүчирхэг болжээ.

Уг жагсаалтад мөн Энэтхэг, Египет, Пакистан, Турк болон Өмнөд Солонгосын АЦХ багтсан байна. 400 гаруй нисэх онгоцтой Герман улсын АЦХ жагсаалтын 10 дугаарт бичигджээ.

“Miss Teen USA” тэмцээний дэд миссээр Маргад  шалгарчээ
“Miss Teen USA” тэмцээний дэд миссээр Маргад шалгарчээ
 
“Сурагч солилцоо-2024” хөтөлбөр амжилттай хэрэгжлээ
“Сурагч солилцоо-2024” хөтөлбөр амжилттай хэрэгжлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.