Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ: АТҮТ-ийн салбарт нэгжлэг хийж, албан тушаалтнуудыг цагдан хорьсон нь ҮНЭН

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 5 секунд

Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд байрлах "Нисдэг машин" төвийн 3 давхарт байрлах АТҮТ-ийн салбарт АТГ-аас нэгжлэг хийж, холбогдох албан тушаалтнуудыг шалгаж эхэлсэн талаар бид мэдээлсэн. Тодруулбал, тэднийг мэргэшсэн жолоочийн үнэмлэх олгохдоо авлига авч, жолооч нарыг шалгалтад тэнцүүлдэг. Мөн шалгалтад тэнцээгүй жолооч нараас авлига авч, дахин шалгалтад оруулахгүйгээр тэнцүүлдэг гэх асуудалд буруутган ийнхүү шалгаж эхэлсэн юм.

Уг мэдээллийн дараа АТҮТ-өөс "Зарим сайтад худал мэдээлэл цацагдсан. Улмаар мэдээллээ нягталж байж нийтэлнэ үү" гэсэн утга бүхий мэдэгдэл гаргасан юм.

Тэгвэл уг мэдээллийг АТГ-аас тодруулахад "АТҮТ-ийн салбарт нэгжлэг хийсэн нь үнэн. Цагдан хорьж шалгаж байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж буй учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн тайлбар өглөө.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

“Богд Зонхова”-ын хөшөө биш цогцолбор болж, УИХ-аар баталтал 32 тэрбумыг төсөвлөсөн “Пи Юу Ай” ХХК анхаарал татав
“Богд Зонхова”-ын хөшөө биш цогцолбор болж, УИХ-аар баталтал 32 тэрбумыг төсөвлөсөн “Пи Юу Ай” ХХК анхаарал татав
 
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.